Улс төр
АН-ын улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна
НИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Энэ сонгуульд АН, МАХН, ШИНЭН хамтарч оролцохоо мэдэгдсэн ч нэр дэвшигчдээ зарлаагүй байгаа. Хуулийн хугацаа маргааш буюу есдүгээр сарын 9-нд дуусна. Тэгвэл яг одоо АН-ын улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Энэ хурлаар НИТХ-ын сонгуульд ямар тактиктай оролцох талаар хэлэлцэж байгаа бололтой.
Тус зөвлөлд нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар байдаг аж.