Бидэнтэй нэгд

Нийгэм

Ч.Нямдаваа: Самар түүхдээ 30 хувиас битгий хэтрүүлээрэй

Нийтэлсэн

Өнгөрсөн оны мөн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хуш модны самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хориглоод байсан. Харин энэ жилийн тухайд 09 сарын 10-аас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэж, ашиглаж эхэлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/577 тоот тушаалын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүд самар бэлтгэхдээ юунд анхаарах талаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа зөвлөж байна.

-Энэ жилийн тухайд хуш модны самар бэлтгэх, ашиглах хугацааг 09 сарын 10-наас эхлүүлэх гэж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд самар түүхдээ юуг анхаарах ёстой вэ?
Тухайн жилийн цаг уур, орчин, ус чийгээс хамаараад байгалийн дагалт баялгийн ургах хугацаа харилцан адилгүй. Энэ жилийн хувьд цаг агаар тааламжтай байсан учраас Ойн судалгаа, хөгжлийн төвөөс самрын болц 9 сарын 10 орчимд гүйцнэ гэж тогтоосон.  Иргэд, аж ахуйн нэгжүүд 09 сарын 10-наас дараа оны 03 сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж болно. Гэхдээ БОАЖ-ын сайдын гаргасан А/577 буюу “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалд заасан бүсээс бэлтгэн ашиглана. Үүнд, үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий 8 аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, Нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэнэ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг тушаалын хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна самар түүх гэж буй хүн нэг бүрд “Тухайн орчныхоо самрын 30 хувиас бүү хэтрүүлэн түүгээрэй” гэж онцгойлон анхааруулмаар байна.

-30 хувиас хэтрүүлэн түүхгүй байх. Яагаад та үүнийг онцлох болов?
-Энгийнээр хэлэхэд хүмүүс байгалийн баялгийг байгальтайгаа хувааж, зүй зохистойгоор хамтарч ашиглах хэрэгтэй.  Хүн нийт ургасан самрын 30 орчим хувийг л авч ашиглах ёстой юм. 30 хувийг нь зэрлэг гахай, хэрэм, баавгай, жирх, булга гээд хушны самраар хооллодог ойн амьтдад, 40 хувийг нь байгальд үрийг нь үлдээж нөхөн сэргэх боломжийг нь хангаж өгөх нь чухал шүү дээ.

Хуш мод өөрөө урт хугацаанд ургадаг, орчин нөхцөл их голдог, байгалийн давагдашгүй хүчин зүйлд амархан өртдөг онцлогтой. Байгальд үлдэж байгаа үр нь 40-50 жилийн дараа үр шимээ өгч эхэлдэг. Байгаль өөрөө үрийг нь авч үлдэн нөхөн сэргээх процессоо байгалийнхаа жамаар зохицуулж байдаг.

Хүн бол гуравдугаар хэрэглэгч. Энэ гурвын зохицолдолгооноос байгалийн зүй зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт ихээхэн хамаардаг. Гэтэл манайхан нэг модны самрыг юу ч үлдээлгүй дуустал нь түүчихдэг. Болц нь гүйцээгүй байхад мунадсаар модыг үхжихэд хүргэдэг. Үүнийгээ л болих хэрэгтэй. Өнгөрсөн жил гэхэд өлдсөн баавгай айл амьтан руу дайрч ямар аюултай зүйл тохиолдлоо. Энэ чинь байгалийн дагалт баялгийн зүй зохистой ашиглалт, харьцаа алдагдсанаас л үүдэж байгаа юм. Байгалийн зүй тогтол алдагдаад ирэхээрээ өөрөө гамшиг болдог. Зөвхөн иргэн та авч ашиглах, хүртэх биш цаана нь олон ан амьтан бас байгаль өөрөө байгаа шүү гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.

-Иргэн, аж ахуйн нэгж самар бэлтгэхдээ хаанаас зөвшөөрөл авах ёстой вэ?
-Иргэн ахуйн зориулалтаар самар түүхдээ тухайн сум орон нутгийн Ойн анги болон  байгаль хамгаалагчаас ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг авна. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх бол тусгай зөвшөөрөл бүхий ААН тухайн сум орон нутгийн сум дундын ойн анги болон байгаль хамгаалагчаас эрхийн бичгийг авч, мэргэжлийн хүмүүсээр зөвхөн заагдсан бүсээс түүлгэнэ.

-Төлбөр болон бэлтгэх самрын хэмжээний тухайд…?
-Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхдээ аж ахуйн нэгжүүд кг тутамд 800 төгрөг төлнө. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлэх ёстой байтал нутгийн иргэдээр түүлгэн худалдаад авчихдаг тохиолдол их гардаг. Мэргэжлийн бус хүнээр самар түүлгэсний улмаас модноос унах, бэртэх өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдан осол, түймэр гарах нөхцөл бүрэлддэг.

-Зохих ёсны зөвшөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Зөрчлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг ашигласан бол иргэнд 300 нэгж, аж ахуйн нэгжид 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авна. Мөн хууль бусаар түүсэн самар жимс, түүхэд ашигласан техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох заалттай.

-Гүйцэд боловсроогүй самар хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ. Самар шар өвчин үүсгэдэг гэдэг? 
-Түүхий самар давирхай ихтэй байдаг. Бид самрыг гараараа цөмж иддэг шүү дээ. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдана. Түүнийг бид иддэг гэсэн үг. Үүний улмаас шар болон гэдэсний халдварт өвчнүүд үүсэх аюултай. Тиймээс гүйцэд боловсроогүй самар авч идэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Мөн хууль бусаар самар түүж, байгаль орчноо сөнөөхгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: МХЕГ

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа