Нийгэм

Хүннү-Эйр энэ сард Казахстан руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Нийтэлсэн

Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга, УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн Т.Аубакир нар Казахстан Улсад саатаад буй Монгол Улсын иргэдийн асуудлаар өнөөдөр Шадар сайд Я.Содбаатартай уулзжээ.

Монгол Улсын 1000 гаруй иргэн Казахстан улсад гацаад байгаа бөгөөд эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг Шадар сайдад уламжилжээ.

Энэ үеэр Шадар сайдын зүгээс эхний ээлжинд есдүгээр сард Хүннү-Эйр ХХК-ны тусгай үүргийн нислэгээр Алма-Ата хотоос, ирэх аравдугаар сарын эхний хагаст МИАТ ХК-ний тусгай үүргийн нислэг үйлдэж Нурсултан хотоос иргэдээ татаж авахаа мэдэгдсэн байна.

Exit mobile version