Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

“Эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж хэлэхэд учир дутагдалтай”

Нийтэлсэн

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний төвүүдийн үйл ажиллагааг тогтолцооны түвшинд буюу нэгжээс нь лавлагаа шатлал хүртэл харилцан уялдуулах, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.

Уулзалтад ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.

Өнөөдрийн хамтарсан уулзалтаар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Г.Уянга тус төвийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, холбогдох асуудлаа холбогдох албаныхантай хэлэлцлээ.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өнөөдөр байгууллагынхаа танилцуулгыг хийсэн Эмгэг Судлалын Үндэсний төвийн хамт олонд баярлалаа. Эрүүл мэндийн салбарын ялангуяа нотолгоонд суурилсан анагаах ухааны чухал салбаруудын нэг нь эд эс, эмгэг судлал юм.

Эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр бид эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж хэлэхэд учир дутагдалтай бөгөөд хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэх нь чухал. Бид хөгжлийг үнэтэй тоног төхөөрөмж, үнэтэй шинжилгээгээр хязгаарлаж ойлгож болохгүй. Эд эс, эмгэг судлалыг хөгжүүлж чадсанаар онош буруу тавигдах мэргэжлийн алдаанаас сэргийлэх, цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх, ард иргэд гадаад руу шинжилгээгээ баталгаажуулна гэж зорчих хөдөлгөөнийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Эмгэг судлалын өнөөдрийн энэ тогтолцоог өөрчилж, сайжруулахгүй бол тодорхоогүй зүйл их байна. Хамгийн наад захын жишээ нь эмнэлгүүдээс эд эсийн шинжилгээ авах, сорьцыг ЭСҮТ-д илгээх, шинжилгээний хариуг эргээд хэрхэн хүргэх энэ цикл ямар урсгал, системээр явахыг тодорхой болгох, шинжилгээний эцсийн дүгнэлтийг хэн хийх ёстой, лаборатори эмнэлгүүдийн хоорондын уялдаа холбооны зураглалыг тодорхой болгох нь нэн шаардлагатай. Өнөөдөр үйлчлүүлж буй ард иргэдэд саванд нь шинжилгээг нь хийж өгөөд нэг газар руу өгчих гээд явуулдаг эмнэлгүүд ч байна.

Бид энэ асуудлаас эхлээд шийдэх, боловсронгуй болгох олон ажил байна. ЭСҮТ-д энэ тогтолцоог нэгжээс нь эхлээд цогцоор нь харах, боловсронгуй болгох эрх, бас үүрэг нь байгаа. ЭМЯ-ны зүгээс бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдгийг богино хугацаанд санал болгож буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарна.

Харин ЭСҮТ ойрын хугацаанд хөгжлийн төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаа хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг тусган хэлэлцэж, дэмжлэг авах шаардлагатай тулгамдсан асуудлаа тодорхой болгохыг” зөвлөв.

Эх сурвалж: ЭМЯ

CGTN мэдээ19 цаг өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр4 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ6 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага