Яам

Элчин сайд Л.Баттулга монгол судлаач эрдэмтэдтэй уулзав

Нийтэлсэн

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Д.Кыдыралитэй 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр Академийн Ерөнхийлөгч Д.Кыдырали Монгол Улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүнгийн талаар болон тус байгууллагын дэргэдэх Монгол судлалын төвөөс эрхлэн хэвлүүлсэн зарим шинэ ном бүтээлүүдийг танилцуулав. Алтан орд улсын 750 жилийн ойн арга хэмжээний хуралд монголч эрдэмтдийн тавьсан илтгэлүүд болон энэ сэдвээр нийтлэгдсэн багц Дэлхийд алдартай түүхч Рашид Ад-Диний «Шаштирын чуулган» (Судрын чуулган) номын нийт гурван ботийг Олон улсын Түрэг академи, Монголын Үндэсний музейтэй хамтарч хэвлэсэн нь түүхийн тулгуур эх сурвалж, баримтыг баяжуулахад томоохон хувь нэмэр оруулж буйг Элчин сайд Л.Баттулга онцлон тэмдэглэв. Уг номыг англи хэлнээс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, профессор Г.Аким орчуулан, тайлбар зүүлт хийсэн.

Академийн Ерөнхийлөгч Д.Кыдырали Тоньюкукийн гэрэлт хөшөөний 1300 жилийн ой, Их Монгол Улсын нийслэл Хархорин хот байгуулагдсаны 800 жил, Алтан орд улсын 750 жил, суут яруу найрагч, соён гэгээрүүлэгч Абайн Кунанбайн 175 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдэд хамтран ажиллаж байгаа Монгол Улсын эрдэмтэн судлаач нарт гүн талархлаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: ГХЯ

Exit mobile version