Улс төр
Н.Номтойбаярт оноосон 5 жил 5 сарын ялыг хэвээр үлдээлээ
Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.
Давж заалдах анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон 5 жил 5 сарын хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Н.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан. Улмаар шүүхээс түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5 жил 5 сарын хорих ял оноосон билээ.
Эх сурвалж: Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс