Бидэнтэй нэгд

Нийгэм

З.Мэндсайхан сайд аа, 4 дэлгүүр тутмын нэгийг нь ХААЛАА гээд 4 хүн тутмын НЭГ нь архинаас гарахгүй

Нийтэлсэн

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр А-272 тоот тушаал гаргаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийг тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэлх байхаар норматив тогтоожээ.  Мөн тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог одоогийн хэмжээнээс нэмэхгүй байх, цэгийн тоог үе шаттай бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсөн байна.  Тушаалын дагуу удахгүй архи, согтууруулах ундаа худалдах цэгийн тоог бууруулах нь. Бас үйлчлэх цэгүүдийг ч гэсэн.

Согтууруулах ундаа худалдах цэгт хайпермаркет, супермаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв гээд бүгд л багтахаар байна. Харин үйлчлэх цэгт ресторан, баар, кафе багтах аж.  Зорилго нь архины замбараагүй хэрэглээ, архидалттай тэмцэх гэдэг тодотголтой байх. Түүнээс биш уйдсандаа ийм тушаал гаргаагүй нь мэдээж.  З.Мэндсайхан сайд аа, зорилго чинь ариун байж болно, хэн хүнгүй л архидалттай тэмцэхийг хүсэж байгаа. УИХ-ын эмэгтэй гишүүд ч архины эсрэг хууль, журмыг чангатна гэж ярьсан.  Архинаас үүдэлтэй гэмт хэрэг, осол аваар, муу муухайг тоолбол аймшигтай тоо гарна.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбовол бүр элэг эмтрэм дүр зураг гарч ирэх нь ойлгомжтой. Тиймээс архидалттай тэмцэх нь зөв.

Харин архи зардаг, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог цөөлөөд хүмүүс архи уухаа багасгана гэвэл ёстой тийм байхгүй шүү.  Та бүхэл бүтэн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хариуцаж байгаа сайд хүн. Энэ зэргийг мэдмээр юм. Үнэхээр мэдэхгүй бол тайлбарлаад өгье.  Архи зардаг 4 дэлгүүрийн нэгийнх нь эрхийг хураачихлаа гэж бодъё.  Эрхээ хураалгасан дэлгүүрээс архи авдаг байсан хүн уухаа болих уу. Нөгөө гурав руу нь ороод л архи, шар айргаа авчихна биз дээ.  4 ресторан, баар, кафе тутмын нэгийнх нь согтууруулах ундаагаар үйлчлэх эрхийг нь хураачихлаа. Нөгөө гурвынх нь орлого л өснө.

Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд, 2017 онд архи худалдаалах, согтууруулах ундаагаар үйлчлэх 1 цэгт ногдох 18, түүнээс дээш насны хүн амын тоо 195 байна.  Сайдын тушаалын дагуу нэг цэгт ногдох хүний тоог 250 болгоно гэвэл үндсэндээ 4 дэлгүүр тутмын нэг нь эрхээ хасуулна гэсэн үг. Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг 4 үйлчилгээний газрын нэг нь эрхээ хасуулах болчихлоо.  Үүнээс үзвэл, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын сайд нь иргэдийнхээ бизнес руу халдах тушаал гаргасан гэсэн үг.  2017 оны байдлаар Улаанбаатар хотод 4779 архи худалдах болон согтууруулах ундаагаар үйлчлэх цэг байж. Энэ тоо сүүлийн гурван жилд нэмэгдсэн нь тодорхой. Гэхдээ энэ тоогоор авч үзвэл ХХААХҮ-ийн сайд 1000 гаруй дэлгүүр, ресторан, баар, кафены согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэх эрхийг хураах шийдвэр гаргачихлаа.

Архины үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн архи, импортлогчдын гадаадаас оруулж ирсэн согтууруулах ундааг дамжуулж худалдах, түүгээр үйлчлэх бизнес хийж, амьдралаа авч явж байгаа олон хүний ажлыг нураана, боомилохоор улайрч байна. Ерөнхий сайдаасаа авахуулаад энэ Засгийн газрын гишүүд яагаад ийм утгагүй шийдвэр гаргаж, бизнес эрхлэгчдийнхээ боломж руу дайрч байгааг ойлгох ухаан алга.  Цэгийн тоог бууруулснаар архидалт багасгахгүйг дахиад хэлье. Харин ч согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэх эрхээ авч үлдэхийн тулд албан тушаалтнуудад авлига өгөх л шаардлагатай болно. Яаж ч харсан энэ шийдвэр эрхэм сайдын авлига авч болох арга зам юм шиг л дурайгаад байна.

Хэрвээ архидалттай тэмцэх гэж байгаа бол иргэдээ соён гэгээрүүл, хөгжүүл, амьдрал ахуйг нь сайжруул.  Амьдрал нь сайжраад ирэхээр, боловсролын түвшин нь нэмэгдээд, хөгжөөд ирэхээр иргэд архийг хүнд байдлыг давах, сэтгэл гутралаа туулж гарах арга зам гэж харахаа болино. Харин илүү соёлтой хэрэглэгээ болгодог гэж судалсан, мэддэг хүмүүс нь хэлээд байгаа.  Зүгээр л хорих, хасах, булаах аргыг хэрэглэвэл эсрэгээрээ архины соёлгүй хэрэглээ улам нэмэгдэнэ. Дундаас нь ашиг хонжоо хайгчид ч эрс нэмэгддэг. Коронавирусийн улмаас согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийг оройн 22:00 цагт хаах журам мөрдүүлсэн. Тэгэхэд л хүргэлтийн архи, шар айрагны үйлчилгээ яаж хөгжиж, хоёр дахин илүү үнээр зарж байна.  Энэ зүгээр наад захын жишээ. Тиймээс үйлчилгээ үзүүлж, худалдаа хийж байгаа иргэдийнхээ ажлыг булаах шийдвэрээ цуцлаад, иргэдээ соён гэгээрүүлэх арга хайж ол.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа