CRI Монгол радио
Гарамгай хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдийг шагнан урамшуулав
8-нд, Хятад улс коронавирусийн эсрэг тэмцэлд гарамгай хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдийг шагнан урамшуулж, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин БНХАУ-ын төрийн дээд одон, төрийн дээд яруу алдрын одон хүртсэн зүтгэлтнүүдэд өөрийн биеэрээ одон гардууллаа.
БНХАУ-ын төрийн дээд одон, төрийн дээд яруу алдрын одон бол Хятадын хамгийн дээд яруу алдрын шагнан урамшуулал юм.
Хятадын Инженерийн Академийн академич, амьсгалын замын нэрт эрдэмтэн Жун Наньшань “хүнээс хүнд дамжих”-ийг тэргүүнд дурдаж, шинэ төрлийн коронавирусийн халдварын оношлогоо, эмчилгээний төслийг удирдан бичиж, халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх, хяналтад авахад онцгой хувь нэмэр оруулж, “БНХАУ-ын төрийн дээд одон”-гоор шагнуулав. Бусад гурван зүтгэлтэнд “Ардын баатар” үндэсний хүндэт цол олгов. Тэдгээр нь тус тус Хятадын анагаах ухааны бүхий л үйл явцыг коронавирусийн эмчилгээнд ашиглах, вакцины судалгаанд томоохон хувь нэмэр оруулсан Хятадын Инженерийн Академийн академич Жан Бөли, Чэн Вэй (эмэгтэй), хүнд өвчин туссан ч авран туслах өмнө фронтод шаргуу ажиллаж буй Үхань хотын Жиньиньтан эмнэлгийн захирал Жан Динюй нар болно.