Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албан хаагч нар төрөөс өгч байгаа цалингаар л амьдрах ёстой
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцсан. Энэ үеэрээ төрийн албан хаагчидтай холбоотой, мөн хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хэд хэдэн зүйлийг онцлон хэллээ.
Ингээд түүний хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн хөтөлбөрийг баталсан. Ирэх дөрвөн жилд хийх зүйлээ энэхүү хөтөлбөрт тусгасан.
- Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн бус хүмүүс удирдсанаар улс орны хөгжил хойш татагдсан тул яам, агентлагийг мэргэжлийн хүмүүсээр удирдуулсан
- Гаднаас нефть авдагаа болж, дотооддоо үйлдвэрлэе
- Гангын үйлдвэртэй болох ёстой
- Монголын төрийн албан хаагчид халтар цаасны өмнө бөхийж болохгүй
- Төрийн албан хаагч өөрсдийгөө худалдаж болохгүй
- Төрийн алба бол бахархлын алба
- Хүйтэнд нь хөрж, халуунд нь халж, ачааны хамгийн хүндийг төрийн албан хаагч нар үүрдэг
- Төрийн албан хаагч нар төрөөс өгч байгаа цалингаар амьдрах ёстой хүмүүс
- Төрийн албаны цалин амьдралд хүрэхгүй илүү мөнгө авъя гэж бодож байвал хувийн хэвшилд ажиллаж болно.