Энтертайнмент

Мэргэжлийн бокст нэгэн супер аварга мэндлэх мөч ойртсоор

Нийтэлсэн

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн  дүгнэлт гаргалаа.

Тодруулбал, Үндсэн хуулиар тогтоосон прокурорын чиг үүргийн хүрээнд, хуулиар тодорхойлсон бүрэн эрхтэй нь уялдуулан прокурорын дүгнэлт, эсэргүүцэл гаргах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зохицуулсан нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, Засгийн газрын болон шүүх, прокурорын Үндсэн хуулиар тодорхойлогдсон бүрэн эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн “Эрүүгийн хэргийн шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн Наймдугаар бүлэг бүхэлдээ  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,  Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргаан нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн зөрчил, маргааныг төрөлжүүлэн хуульчлах, хуулийн заалт хоорондын уялдаа хамаарлыг сайжруулахтай холбоотой асуудал гэж үзэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож Үндсэн хуулийн цэцийн магадлал гаргасан байна хэмээн Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Exit mobile version