Эдийн засаг

ЭЗХАХБ: Дэлхийн эдийн засаг энэ онд 6 хувиар агших төлөвтэй байна

Нийтэлсэн

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинэчилсэн тооцооллоор дэлхийн эдийн засаг энэ онд зургаан хувиар агшихаар байна.

Хэдий тийм боловч цар тахлын хоёр болон гурав дахь давлагаа дэгдвэл илүү их хохирол амсахыг ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа санууллаа.

ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа
“Хямрал бид бүгдийн амьдралд нөлөөлсөөр байгаа учир бүх л улс хариу арга хэмжээ боловсруулсаар байна. Бидний тооцоогоор 2020 онд дэлхийн эдийн засаг зургаан хувиар агших төлөвтэй. Харин тахлын хоёр дахь давалгаанд цохиулсан тохиолдолд дотоодын нийт бүтээгдэхүүн 7.5 хувиар агшина. Энэ төсөөлөлд тулгуурлан төлөвлөх нь чухал” гэж мэдэгдлээ.

Хамгийн хөгжингүй орнуудаас бүрдэх 37 гишүүнтэй байгууллагын тооцсоноор эдийн засгийн сэргэлт удаашралтай байна. Цаашлаад хөл хорионы улмаас хичээл сургууль завсардаж, хоцролт үүссэнтэй холбоотойгоор ирэх зууны туршид дэлхийн эдийн засгийн гарцыг 1.5 хувиар бууруулна гэж тооцоолжээ. Бүтээмж доошилсноор зөвхөн АНУ-д л гэхэд 15.3 их наяд ам.долларын хохирол учирна гэсэн үг юм.

Exit mobile version