Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах Сэндбокс зохицуулалтын журмыг батлахаар боллоо

Нийтэлсэн

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны III улирлын ээлжит хуралдаан Санхүүгийн зохицуулах хороонд Мягмаг гараг/2020.09.08/-т боллоо. Хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ болон дээрх байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хуралдаанаар нийт 6 асуудлыг танилцуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос “Сэндбокс зохицуулалтын журам”, “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг тус, тус танилцуулсан бөгөөд дээрх хоёр асуудлыг батлахаар хурлаас хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Сэндбокс зохицуулалтын журам”-ын төсөл нь санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд зохицуулалтын орчинд туршиж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой.
Сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт хурдацтай өөрчлөлт өрнөж, хувьсан өөрчлөгдөх үед түүнд тохирсон зохицуулалтыг шууд ашиглан, хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг. Тэгвэл сэндбокс зохицуулалт нь инновацийн хөгжилд саад учруулалгүйгээр тохирох зохицуулалтыг хурдан хугацаанд боловсруулах боломж олгодгоороо давуу талтай.

Харин “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төсөл нь санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонголттойгоор иргэн, аж ахуйн нэгж бүрийн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн хямд, хялбар байдлаар хүртэх боломжийг бий болгох зорилготой. Ингэснээр иргэд санхүүгийн боловсролтой, үйлчлүүлэгчийн эрх ашиг хамгаалагдсан, хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын орчин бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, зохистой хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, замаар хүртээмжийг нэмэгдүүлэх, бичил санхүүжилт, жижиг, дунд үйлдвэрлэл, ногоон санхүүжилтээр дамжуулан банкнаас бусад санхүүгийн зах зээлийн санхүүжилтийн орчин сайжирч, хүртээмж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

CGTN мэдээ23 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ