Covid-19
Энэтхэгт нэг өдөрт 95 мянган шинэ тохиолдол илэрлээ
Энэтхэг улсад нэг өдөрт коронавируст халдварын 95 мянган шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авсан 4,4 сая тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 3,4 сая нь эдгэрч, 75 мянган хүн нас барсан бол 920 мянган хүн эмчлүүлж байна.
Харин дэлхий даяар нэг өдөрт 283,570 тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 28 саяд хүрчээ. Нас баралтын тоо 907 мянга байгаа бол эдгэрсэн 20 сая хүн байна.
Египет улсад халдвар авагсдын тоо 100 мянга давж, 100 мянгаас олон халдварын тохиолдол илэрсэн 32 дахь орон болсон бол Аргентин улс нас барагсдын 10 мянгад хүрсэн 16 дахь улс боллоо.
Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:
- Энэтхэг – 95,529
- АНУ – 34,506
- Бразил – 34,208
- Аргентин – 12,259
- Испани – 8,866
- Франц – 8,577
Эх сурвалж: Worldometers.info