Эдийн засаг
Брент төрлийн газрын тосны баррелийн үнэ VI сараас хойш анх удаа 40 ам.доллароос доош буув
Брент төрлийн газрын тосны үнэ зургаадугаар сараас хойш анх удаа баррель нь 40 ам.доллароос доош буулаа.
Дэлхийн газрын тосны эрэлт сэргэх болоогүй гэх дохио зах зээлд бий болсноос гадна хувьцаануудын ханш тааруу байгаа нь зах зээлийн хандлагад нөлөөлж эхэлсэн байна. Мөн АНУ, БНХАУ-ын харилцаа муудаж, “COVID-19”-ийн вакцин хөгжүүлэлт удаашрах эрсдэл үүссэн нь үүнд нөлөөлжээ. Мягмар гарагийн арилжаагаар Лондоны Металлын биржид баррель газрын тосны үнэ 5.3 хувиар буурч, 39.59 ам.доллар болсон нь зургаадугаар сарын 15-наас хойших доод түвшин боллоо.
Б.Төгсбилиг