Дэлхий

Явган зорчигчийг гарцаар гарч дуустал жолооч хүлээх ёстой гэсэн заалтаа ОХУ-ын шүүх хэвээр үлдээлээ

Нийтэлсэн

Явган зорчигчийг гарцаар гарч дуустал жолооч хүлээх ёстой гэсэн заалтыг Оросын Дээд шүүх Замын хөдөлгөөний дүрмээс хасахаас татгалзжээ.

Тус улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2, 13.1 дүгээр заалтуудын эсрэг нэгэн иргэн өргөдөл гаргажээ. Дүрэмд зааснаар  явган зорчигч гарцаар гараад ирвэл жолооч хөдөлгөөнөө зогсоож, явган зорчигчийг яваад өнгөртөл хүлээх ёстой юм.

Явган зорчигч хөдөлгөөнд нь саад болохооргүй л бол жолоочид хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжийг олгохын тулд  эдгээр заалтуудыг хасахыг өргөдөл гаргагч шүүхээс хүсчээ. Гэвч шүүх эдгээр заалтууд нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахад тустай хэмээн хасахаас татгалзсан байна.

Дээд шүүхийн шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа бөгөөд давж заалдах эрхтэй гэнэ.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version