Улс төр
БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр эхний ээлжийн 10,000 толгой хонийг өгнө
БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт манай улсад айлчлах талаар CCTV мэдээлсэн.
Уг айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа өгөхөөр амласан 30,000 толгой хонины эхний 10,000-г өгөхөөр болсон байна. Эхний ээлжийн 10,000 хонийг зүүн гурван аймгаас төвлөрүүлж байгааг эх сурвалж хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30,000 толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг наймдугаар сарын 5-ны өдөр байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа.