Бидэнтэй нэгд

Улс төр

ТЭРСЛҮҮ ҮГ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг бүү хүндэтгэ!

Нийтэлсэн

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр болгон зарласнаас хойш Монголын үе үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянган хүн гүтгэгдэн амь нас, эрүүл мэнд сэтгэл санаа, амьдрал, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон байдаг. Тэдний болон ах дүү, хамаатан садан, аав ээж, үр хүүхдийнх нь амссан доромжлол, зовлон, эдэлсэн уй гашуу дахин битгий нүүрлээсэй гэсэндээ жилийн бүрийн өнөөдрийг хэлмэгдэгсдийг дурсах өдөр болгосон хэрэг.

Зүй нь 31 мянган хүний амийг авч одсон тэр аймшгийн өдрүүдийг, тэрхүү их хэлмэгдүүлэлтийг битгий март, битгий давт гэж сануулах утга учиртай өдөр юм. Түүнээс ёс төдий цэцэг өргөсөн болж, толгой гудайх нь цагаатгал, гэмшил, харуусал огтоос биш л дээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дүгнэлтэд бичсэнээр Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхлэл үе /1921-1924 он/, өрнөл үе /1925-1932 он/, оргил үе /1932-1939 он/, бууралт үе /1940-1955 он/, сүүлч үе /1956-1989 он/ гэсэн таван хэсэгт хуваан үздэг. Тэгвэл нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлт 2020 оноос тоологдох нь, “төрийн дайсан”-уудыг тодруулж, хар массын алга ташилт, сошиалын толгой угаалт дор хэчнээн хүнийг шоронд хийхийг хэлэхэд хэцүү.

“Улс төрийн хэлмэгдүүлэлт бол улс төрийн эрх мэдэл бүхий бүлэг этгээд улс төрийн явцуу ашиг сонирхлоо хамгаалах, бататгахын тулд төрийн хүчийг ашиглан нийгмийн гишүүд, зарим давхаргаа улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан хууль бусаар шийтгэх, устгах, хохироох үйлдэл мөн” гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс дүгнээд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, төр нийгмийн зүтгэлтний биед халдсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан, зэвсэгт бослого гаргасан, хорлон сүйтгэсэн, цуурхал дэгдээсэн, улсын нууц задруулсан гэх хувьсгалын эсэргүү хэрэгт хилсээр холбогдуулан шударга бус шүүхээр шийтгэх, хавчин гадуурхах зэргээр хохироосон байдаг” тухай тэмдэглэжээ.

Чухамдаа Монгол Ардын нам ардын дайснуудыг тодруулж, толгой дараалан баривчилж, алгаа ташиж суусан ард түмэн өөрсдөө ч толгойгоо алдсан зуун жилийн өмнөх гашуун түүхийг эргэх сануулах нь Монголд түүх давтагдаж байгаатай холбоотой юм. Өнөөдөр ч хавчин гадуурхах, шударга бус шүүхээр шийтгүүлсэн, шог зохиолч Ц.Доржготовын бичсэнээр “ардын дайсны хойд дүр”-үүд болох М.Энхсайхан, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг ар араас нь ачаад 461 дүгээр ангид хорьчихсон. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүн өнөөдөр шоронд 4.5-6 жилийн хорих ялтай сууж байна.

Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн дүгнэлт нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”. Манай “төрийн дайсан”-уудыг шүүхээс баривчлахад миний ард түмний баярлаж байгааг нь ээ, “барь, хорь, хөрөнгийг нь хураа, ал цаазал” гэж олон нийтийн сүлжээнд харааж суудаг троллууд хар мянгаараа байна. Яг л зуун жилийн өмнөх харанхуй масс шиг.

Мянга есөн зуун гучин долоон оноор нэрлэгддэг их хэлмэгдүүлэлт ингэж л эхэлсэн гэдэг. Японы тагнуул, ардын дайсан, гадаадын гар хөл гэх нийгмийн тархийг угаасны дараа эхлээд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, лам нар дараа нь хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, жирийн иргэд ч өртсөн.

Нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн баривчилгаа Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханаас эхэлсэн юм. Түүнд Тавантолгойн гэрээний төслийг боловсруулахдаа улсаа хорлон сүйтгэхийг завдсан гэсэн ял тулгаад, дараа нь автомашины хэрэг тохоод, 4 жил зургаан сарын ял оноосон билээ. Төсөвлөсөн 165 сая төгрөгийг нь 35 саяар хямдруулж машин авсан М.Энхсайхан шоронд орж, эсрэгээрээ эхнэрийнхээ компанид 3 тэрбум төгрөгийн ЖДҮ аваад өгчихсөн Б.Батзориг 40 саяар торгуулж, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар ямар ч ял шийтгэлгүй, Х.Болорчулуун бүр дахиад УИХ-ын гишүүн болчихсон нь манай дарга нарын “шударга ёс”.

Мэдээж даргын тал биш бол тэд төрийн дайснууд гэсэн үг. Тиймээс өнгөрсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг Монголын шүүх Оюутолгойн “хэрэгтнүүд”-ийг шүүхдээ С.Баярцогтод 10 жилийн ял оноож, хөрөнгийг нь хураах, С.Баярт 5 жил, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, үргэлжлүүлээд “Эрдэнэтийн 49”-ийн хэрэгт Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг буруутгаж 3.5-4.5 жилийн ял оноосон юм. Эрх зүйт төр, хууль ёс гэж энэ улсад байдаг бол уг нь нэг хэрэг дээр нэг л мөрдөн шалгах ажиллагаа явагдах, шүүгдэх ёстой. Гэтэл Монголын шүүх хүн олдсон дээр нь гэсэн шиг нэг хүнд хэд хэдээр нь хэрэг тохоод яллачихдаг нь хэний даалгавар вэ.

Арван хэрэг нээчихээд аль нэгээр нь яллаад явуулчихъя гэдэг байдлаар хандаж байгаа шүүх засаглал эрх зүйт, иргэний төр, эрх гэж рекламдахаа боль. Прокурор нь хэргийн бүрэлдэхүүнийг шууд өөрчилчихдөг, шүүх нь 10 жилийн дараа гарсан хуулийг ашиглаад бусдыг буруутгадаг байвал өнөөдрийн дарга нар ч өөрсдөө их хэлмэгдүүлэлтийнхээ золиос болох өдөр ирэх вий. Тэр тусмаа УИХ, Засгийн газрын шийдвэрээр ажил хийсэн болгоныг шүүхийн өмнө авчраад яллаад байвал төрийн төлөө, улсын төлөө зүтгэх хүнгүй болно.

Хэн нэгэнд хэрэг тохохоос илүү хэнийг ч бид хэлмэгдүүлж болохгүй. Хэн нэгнийг хэлмэгдүүлчихээд хээв нэг цэцэг өргөсөн шигээ  хэлмэгдэгсдийг бүү доромжил.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн