Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Токиогийн олимпийн талаар хэн юу ярив?

Нийтэлсэн

Цар тахлын улмаас хойшлогдсон Токио-2020 зуны XXXII олимп тойрсон мэдээллүүд сүүлийн өдрүүдэд эрчимтэй гарч байна. Ирэх 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийх товтой байгаа Токиогийн олимп төлөвлөгөөний дагуу зохиогдоно гэж албаны хүмүүс мэдээлж байна. Харин үзэгчдийг Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад арга хэмжээнүүд явагдах төвүүд рүү нэвтрүүлэх эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй байна. Токиогийн олимп болон паралимп зохион байгуулагчдын зүгээс олимпийн наадмын 4.48 сая тасалбар, паралимпийн 970 мянган тасалбарыг тус тус албан ёсны цахим хуудсаараа дамжуулан борлуулсан аж.


Бид олимпийн нааадмыг ямар ч үнээр хамаагүй зохион байгуулна.

Япон улсын Олимпийн сайд Хашимото Сэйко: Наадмын зохион байгуулалтад оролцож буй хүн бүр хамтдаа хичээнгүйлэн бэлтгэл ажлаа хангаж байна. Тамирчид ч гэсэн ирэх жилдээ ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Бид олимпийн нааадмыг ямар ч үнээр хамаагүй зохион байгуулна. Одоо бол коронавирусийн тархалт, дэгдэлтийг хянах ажилдаа бүрэн төвлөрмөөр байна.

Токиогийн олимп “Сovid-19” өвчнөөс үл хамааран ирэх жил зохион байгуулагдана.

Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс: Токиогийн олимп “Сovid-19” өвчнөөс үл хамааран ирэх жил зохион байгуулагдана. Ирэх оны долдугаар сарын 23-нд олимпийн наадам албан ёсоор эхэлнэ. 2021 оны Токиогийн олимпийн наадам бол “Covid-19”-ийг ялсан наадам байх болно. Хонгилын үзүүрт гэрэл асч байна.

Одоо бид нүдэнд харагддаггүй дайснуудтай тулалдаж байна.

Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёоширо Мори: Олимпийн наадмыг ирэх 2021 онд зохион байгуулж чадахгүй бол дахин хойшлуулахгүй шууд цуцална. Олимпийн наадам өмнө нь дайн гэх мэт шалтгаанаас болж цуцлагдаж байлаа. Харин одоо бид нүдэнд харагддаггүй дайснуудтай тулалдаж байна. Хэрэв бид хамтдаа энэ дайнд ялж чадвал олимпийн наадам өмнөх жилүүдийнхээсээ илүү цэнэтэй болох байх. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй, эс бөгөөс бидний хөдөлмөр, хүчин чармайлт талаар болно.

Эрт баярлах болоогүй

Японы анагаах ухааны холбооны тэргүүн Ёошитакэ Ёкокүра: “Covid-19” өвчинтэй тэмцэх вакцин, эсвэл үр дүнтэй эм боловсруулах нь олимпийн наадмыг зохион байгуулах тал дээр чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв Японд халдвар тархсан хэвээр байвал дэлхийн бусад орнуудад тахал намжиж эхэлсэн ч олимпийг зохион байгуулахад хэцүү байх болно. Би Япон улс олимпийн наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж яримааргүй байна. Гэхдээ зохион байгуулах ажил нь үнэхээр хүнд байх болно гэж би төсөөлж байна. Токио хотод халдвар авсан хүний тоо багасч байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Японд шинжилгээнд хамрагдсан хүний тоо хангалттай биш байгаа. Тиймээс эрт баярлах болоогүй.

Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах тал дээр бүрэн төвлөрч байна.

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах: Олимпийн наадмыг хаалттай цэнгэлдэхэд үзэгчгүй зохион байгуулах нь бидний хүсч байгаа зүйл биш. Тиймээс нэг талаас нь бид бүх оролцогчийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нөгөө талаас олимпийн наадмын үзэл санааг тусгах тал дээр ажиллаж байна. Бид үндсэндээ ирэх жилийн долоо болон наймдугаар саруудад Токио-2020 олимпийн наадам зохион байгуулах асуудалд бүрэн төвлөрч байна.

Бид үзэгчидтэй олимпийн наадмыг зохион байгуулахыг хичээнэ

Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны Удирдах зөвлөлийн дарга Мүто Тоширо: Хэрэв вакцин бэлэн болвол сайн л байна. Вакцингүй бол олимпийн наадам зохион байгуулахгүй гэсэн үг биш шүү. Энэ бол урьдчилсан нөхцөл байдал биш. Үзэгчдийн хувьд бидэнд одоогоор төлөвлөсөн юм алга. Гэхдээ бид үзэгчидтэй олимпийн наадам зохион байгуулахыг хичээнэ. Коронавирус оршиж байгаа цагт бидний зүгээс тамирчдыг хамгийн сайн гүйцэтгэлээ үзүүлж, үзэгчдийг аюулгүй олимпийн наадмаа үзээсэй гэж хүсч байна.

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио14 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио14 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио14 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм14 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий14 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг14 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий14 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий14 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр14 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр14 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент14 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ