Covid-19

COVID-19-ийн нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх төсөлд 7,000 өрхийг хамруулна

Нийтэлсэн

КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” олон улсын байгууллагуудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжүүлж байна.

Дээрх төсөлд хамрагдах нэн ядуу, эмзэг бүлгийн 7,000 өрхийн судалгааг дүүрэг, хороодоор дамжуулан сонгон авч, шаардлагад нийцсэн эсэхэд мониторинг хийв.

Төслийн хүрээнд 7,000 өрхөд найман төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд эхний ээлжид хэрэгжүүлэх “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн асуудлаар хороодын нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр хангах сургалт зохион байгуулна.

Долоон дүүргийн нийт 144 хорооны нийгмийн ажилтнуудад зориулсан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг есдүгээр сарын 9-11-ний өдрүүдийн зохион байгуулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Exit mobile version