Энтертайнмент
Рэпторс, Селтикс багуудын цувралд долоон тоглолт гарахаар болов
NBA-ийн плэй-оффын бүсийн хагас шигшээн тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийн финалд өрсөлдөхийн төлөө Бостон Селтикс, Торонто Рэпторс багууд хүч үзэж байгаа ба өнөөдөр цувралын зургаа дахь тоглолт боллоо.
Тоглолтод Канадын баг 125-122 харьцаагаар хожсоноор цувралын харьцааг 3-3 болгон тэнцүүлж, долоо дахь тоглолтод ялагч тодрохоор болов.
Зургаа дахь тоглолтод Торонто Рэпторс багаас Лайл Лаури 33 оноо авч багаа тэргүүлсэн бол Бостон Селтикс багаас Маркус Смарт 23 оноо, 11 самбар, 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэж трипл-дабл хийсэн ч баг нь ялагдсан юм.
Хоёр өдрийн дараа хийх долоо дахь тоглолтод хоёр багийн хожсон нь Дорнод бүсийн финалд Майами Хит багтай тоглоно.