Бидэнтэй нэгд

Засгийн газар

Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж буй “ Итгэл даах төрийн албаны зөвлөл” уриатай зөвлөгөөн өнөөдөр /2020.09.10/ эхэллээ.

Зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Говь-Алтай аймгийн сумдын төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл болсон нийт 120 албан хаагч оролцож байна. Ковидын халдвараас сэргийлэх, халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүртээмжтэй байлгах зорилгоор 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудад цахим системээр шууд дамжуулан хүргэж байна.

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Зөвлөгөөнд оролцогч ноёд, хатагтай нар аа !

Эрхэм хүндэт зочид оо !

Юуны өмнө энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлж,  энэ өдрийн амгаланг эрж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэж байгаа. Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга) 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөөд нэг жил гаруй болж байна. Энэхүү хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах; Зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх бөгөөд уг тайланд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, зөрчлийн талаарх дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналыг тусгаж байхаар хуульчилсан.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн албан хаагчийн нэр хүндийг дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгон үнэлэх тогтолцоог хэвшүүлж, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн эрх зүйн орчин

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохих хууль тогтоомж, эрхийн актууд батлагдан гарсаар байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, зан суртахууныг зөв удирдан чиглүүлэх хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулдаг. Түүнчлэн төрийн бусад ажил үйлчилгээ, мэргэжлийн албан хаагчдын 30 гаруй ёс зүйн дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр олон ёс зүйн дүрэм, журмуудыг нэгдмэл үзэл баримтлалд оруулах шаардлага ч бий юм.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн албан хаагчийн нэр хүндийг дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгон үнэлэх тогтолцоог хэвшүүлж, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн эрх зүйн орчин

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохих хууль тогтоомж, эрхийн актууд батлагдан гарсаар байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, зан суртахууныг зөв удирдан чиглүүлэх хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулдаг. Түүнчлэн төрийн бусад ажил үйлчилгээ, мэргэжлийн албан хаагчдын 30 гаруй ёс зүйн дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр олон ёс зүйн дүрэм, журмуудыг нэгдмэл үзэл баримтлалд оруулах шаардлага ч бий юм.

Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д шударга ёсыг дээдлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг мөн хэмээн тодорхойлсон байна.

УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.6-д “төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан.

2016 онд баталсан Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн 5 зарчмын нэг нь “Төрийн албаны ёс зүйг чанд мөрдүүлж, авлигыг арилгах” хэмээн заасан.

Төрийн албаны тухай хуулинд төрийн улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор, төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор тус тус хуульчилсан.  Хуулийн эдгээр заалтыг үндэслэн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдүүллээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд үл өөрчлөгдөх авлига, хүнд суртал, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тулгуур үзэл санаа байдаг бөгөөд эдгээр нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм журамд шингэсэн байх учиртай.

Энэ дүрэм ёсоор төрийн албаны бүх шатны байгууллага (25-аас дээш ажиллагсадтай)-д ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Өнөөдөр энэ танхимд цугларсан та бүхэн бол эдгээр зөвлөлийн төлөөлөл юм.

Улсын Их Хурлын гишүүдийг төдийгүй, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагын үүднээс УИХ “Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо”-г өргөтгөж “Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо” байгуулсан. Энэ байнгын хороо нь гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 198’000 нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн зөвлөлүүдийг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллана. Энэ бол монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагатаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө төр засгаас хийж буй ажлын нэг хэсэг юм. Тэрчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг нэгдмэл бодлого, удирдлагаар хангахад чухал ач холбогдолтой байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн өнөөгийн байдал

Өргөсөн тангарагтаа үнэнч байхыг, эрхэлсэн ажилдаа эзэн байхыг, шударга байхыг төр, бас олон нийт төрийн албан хаагчаас шаардах эрхтэй.

Төрийн албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч байдаг. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг төрийн  албан тушаалтан Та мартаж болохгүй.

Төрийн албаны мөн чанар бол ард түмэндээ үйлчлэхэд оршиж байдаг бөгөөд төрийн албаны нүүр царай бол төрийн албан хаагчид юм. Төрийн албан хаагч нь нэг талаас боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвартай байх, нөгөө талаас өндөр ёс зүйтэй байх нийтлэг шаардлага тавигдаж байна.

Ёс зүйтэй байна гэдэг нь нийгмийн хэм хэмжээнд зохицон биеэ авч явахыг хэлнэ. Харин нийгмийн хэм хэмжээнээс гажууд, зохисгүй зан үйл гаргахыг ёс зүйгүй байна гэж үзнэ.

Сүүлийн үед төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл, хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн бичигдэх боллоо. Энэ талаар иргэд ам дамжуулан ярих нь ч тогтвортой буурахгүй байна.

Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг.

Өнөөдөр төрийн албанд нийт 198463 албан хаагч ажиллаж байна. 2019 байдлаар  төрийн захиргааны 316, төрийн үйлчилгээний  321 албан хаагч, нийт 637 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авчээ.

Нийт бүртгэгдсэн 637 ёс зүйн зөрчлийн 17 зөрчлийг төрийн захиргааны удирдах албан тушаалтан, 299 зөрчлийг төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан, 321 зөрчлийг төрийн үйлчилгээний албан хаагч гаргасан мэдээ байна. Ёс зүйн зөрчил гаргасан нийт албан хаагчдын 500 нь буюу 78,5% нь аймаг, нийслэлд байна.

Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдын тоо 2016 онд 193 байсан бол 2017 онд 334, 2018 онд 394 болж өссөн бол 2019 онд бага зэрэг буурчээ.

Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид нийт төрийн албан хаагчдын дөнгөж 0,3%-ийг эзэлж байгаа боловч цөөн тооны ёс зүйгүй, шударга бус төрийн албан хаагчдын буруутай үйлдэл нь нийт төрийн албан хаагчдын ёс зүйтэй үйлдлийг харлуулдаг гэдгийг монголын ухаант мэргэд “Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино” гэсэн зүйл үгээр дамжуулан та бидэнд захисныг анхаарах цаг болсныг дээрх жишээ баримтууд харуулж байна.

Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн. Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс  болдог.

Төрийн албан хаагчийн ёс зүйгүй, соёлгүй байдал нь төрийн байгууллага, албан тушаалтнаар дамжуулан бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг төрд итгэх ард түмний итгэлд сөргөөр нөлөөлж байна.

Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийн үндсэн шалтгаан нь хүнд суртал, харилцааны доголдол, шударга бус үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварын дутмаг байдал байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр хүчирхийлэн дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно хэмээн хуульчилсан. Гэсэн ч дээд албан тушаалтан нь доод албан тушаалтныг хэл амаар доромжлох, хов ярих, хувийн мэдээллийг нь тараах, архи тамхи хэрэглэхийг шаардах, хоолонд орохыг шахах, бусдын өмнө хэл амаар доромжлох зэргээр дарамталж дээрэлхэх үзэгдэл цөөн боловч төрийн байгууллагуудад гарч байна. Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбогдох өөр нэг асуудал бол ажлын байран дээрх  бэлгийн дарамт юм. ХЭҮК Шихихутаг хууль зүйн сургуультай хамтран 2018 онд хийсэн судалгаанд нийт 1120 хүн хамрагдсанаас 805 нь буюу 82,1% нь ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйд өртсөн  ажээ.

Хүчирхийлэл, дарамт гэдэг нь ажиллах орчинд илрэх бие махбодийн, сэтгэл зүйн, бэлгийн болон эдийн засгийн хохирол учруулах зорилготой, сөрөг үр дагаварт хүргэх, нэг тохиолдох эсвэл давтагдахаас үл хамааран хүлээн зөвшөөрч болохгүй, зохисгүй зан үйл, үйлдлийг хэлнэ.

Олон улсын “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг бууруулах конвенц (ОУХБ, 2019)-д  харилцан хүндэтгэлд суурилсан, хүнлэг ёсыг дээдэлсэн ажиллах орчны соёлыг чухалчлан, хүн бүр ямар нэг дарамт, хүчирхийлэлгүй орчинд ажиллах эрхтэй гэдгийг бататгасан байдаг. Энэхүү конвенц нь хувийн, төрийн, олон нийтийн бүх байгууллага, албан болон албан бус салбар, хот болон хөдөөд ялгаагүй үйлчилнэ.

Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах талаар бодлого, хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг төрийн нийт албан хаагчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр буюу 60,84%  байгаа ч шийдвэр гаргах түвшинд буюу дээд түвшний удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага хэвээр байгаагаас харж болно. Энэ нь төрийн албан хаагчдыг хүйсээр ангилсан мэдээлэл дутмаг, тийм мэдээлэл байсан ч ашиглаж хэвшээгүй, хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, томилгоонд  жендэрийн мэдрэмж сул байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.Иймд төрийн байгууллагууд төрийн захиргааны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотод хүргэхтэй холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цаашид авах арга хэмжээний тухай

Мэдээллийн урсгал их байх тусам хэрэгцээтэй, тулгамдсан, чухал мэдээлэл болон аливаа алдаа эндэгдлийг олоход хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн оролцоо зайлшгүй шаардлагатай болно. Төрийн албан хаагчдын 2019 онд гаргасан ёс зүйн зөрчлийг илрүүлсэн эх сурвалжаар нь ангилж үзвэл, иргэдийн гомдол мэдээллээр  43,3%-ийг нь илрүүлсэн байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр 0,9% илрүүлжээ, байгууллагын дотоод хяналтаар 54,3%-ийг тус тус  илрүүлснээс үзвэл цаашид хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Иргэдийн оролцоог ч нэмэгдүүлэх нь зүйтэй.

Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхдээ танил тал, улс төрийн намын харьяалал харгалзахгүйгээр, нүүрчлэхгүй, авлигажихгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай, зөв хүнийг авдаг байдлыг Төрийн албаны зөвлөл, цаашлаад төрийн бүх байгууллагууд хэрэгжүүлж чадвал төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргах нь багасч төрийн нэр хүнд дээшлэх болно.

Япон, Герман, Солонгос зэрэг улсын Төрийн албаны тухай хуулиудад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хэрхэн тусгасныг судалж үзэхэд эдгээр улсуудад ёс зүйг хуульчилсан байдгаас гадна ёс зүйн зөрчил гаргасан бол нэмэгдэл, урамшууллыг нь олгохгүй болохоос эхлээд нарийвчилсан зохицуулалтыг оруулжээ. Энэчлэн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулах шаардлага ч бий юм. Гэхдээ ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийг эхний удаа шийтгэхээс илүү зөөлөн арга хэмжээ авах зэргээр шат дараалсан хариуцлага хүлээлгэдэг байвал зохино.

Төрийн албаны тухай хуулиар улс төр, төрийн алба хоёрыг хооронд нь заагласан боловч мэдлэг чадвар дутмаг албан хаагч танил тал, намын нөлөө болон авилгаар албан тушаалд томилогдох явдал байсаар байгаа талаарх иргэдийн төсөөлөл хүчтэй хэвээр байна. Иймд төрийн албанд танил тал, улс төрийн намын харьяаллыг харгалзалгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг зохих журмын дагуу авч, хууль журмаа чандлан мөрдөж ажиллахад төрийн байгууллагууд анхаарах нь зүйтэй.

Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх учиртай. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм. Цэгцлэх асуудал бидэнд олон байна. Асуудлуудаа цэгцэлж чадвал Монгол цэгцэрнэ. Үүний төлөө энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн, үүрэг хүлээж суугаа Та бид зүтгэх ёстой.

Ёс зүйн зөрчлийг илрүүлэх, бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбогдох мэдээллийг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний өгөгдлийн багцад оруулах нь зүйтэй.

Төрийн албаны удирдах албан тушаалтны манлайлал, үлгэр дууриаллыг сайжруулах, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд илүүтэй анхаарах, хууль дүрмийг сахих зан үйлийг төлөвшүүлэх, салбар, байгууллага, хамт олны ёс зүйтэй, зөв соёлыг дэмжих механизмыг бүрдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Ёс зүй, сахилга, хариуцлагын талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ёс зүйн үндэсний хөтөлбөр боловсруулан баталж мөрдүүлэх нь зүйтэй байна.

Төрийн тусгай албан хаагчдад үйлчилж буй ёс зүйн дүрэм, сахилгын дүрмийг зааглаж тодорхой болгох, төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөв тодорхойлох, тухайлбал, төрийн албан хаагчийн үүрэг, хориглох зүйл, ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүрэг, авилга, ашиг сонирхлын зөрчил зэргийг ялгаж зааглах хэрэгтэй байна.

Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах асуудлыг төрийн байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд заавал тусгасан байх хэрэгтэй.

Төрийн албан дахь ёс зүйгүй, соёлгүй, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, ёс зүйтэй, соёлтой, шударга үйлдлийг түгээн дэлгэрүүлэх асуудлаар  өнөөдрийн зөвлөгөөн дээр гарсан шүүмж, санал, дүгнэлт, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохыг уриалж байна.

Эх сурвалж: parliament.mn

CGTN мэдээ22 цаг өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Улс төр2 өдөр өмнө

Исэгахама ояката: Сүмогоор дамжуулан Монголын хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Цөлд дэлгэрсэн цэцэг

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа