Нийгэм
ТЕГ-ын хурандаа Н.Баясгаланг баривчилжээ
Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан гэх асуудалтай холбогдуулан ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Баясгаланг АТГ-аас баривчилж, цагдан хорьжээ.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас Д.Гэрэл нарын тагнуулын найман ажилтныг хууль бусаар бусдыг тагнасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Үүнтэй холбогдуулан Н.Баясгаланг хорьж, шалгахаар болжээ.