Боловсрол
“Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургууль ашиглалтад оруулна”
Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өглөө.
2016-2029 онд буюу нийт гурван жилийн хугацаанд Нийслэлийн боловсролын салбарт 2231 төслийн мэдээллийг багтаасан Нийслэлийн Боловсролын салбарын эмхэтгэлийг хэвлэн гаргажээ.
2016-2019 оны хооронд 33 сургууль, 77 цэцэрлэг ашиглалтад орсон хэмээн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэллээ. Мөн тэрээр 60 цэцэрлэг, 35 сургуулийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ.
Түүнээс гадна 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилт хийсэн. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд СӨБ-д хамрагдалт 80 хувьтай байсан гэв. Мөн энэхүү хөрөнгө оруулалтын ажилд 636 ААН-ийн 7600 гаруй ажиллах хүч ажиллаж, шинээр 2800 ажлын байр нэмэгдсэн.
“2016-2019 онд Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” эмхэтгэлийг хэвлэн гаргахад Сангийн яам, БШУЯ, БХБЯ, НЗДТГ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны GIZ байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажиллажээ. Боловсролын салбарт хэрэгжсэн хөрөнгө оруулалтыг нарийвчилсан, хувийн хэвшлээс бусад бүх хөрөнгө оруулалтыг иргэдэд нээлттэй болгож байгаагаараа мөн давуу талтай гэлээ.
Энэхүү эмхэтгэлд барилга, их завсар, тохижилт, тавилга, хөрөнгийн эх үүсвэр, ажлын байр, ажиллах нөхцөл сайжирсан эсэх гээд маш олон үзүүлэлтүүд багжээ.