Covid-19
Д.Нямхүү: 1816 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Есдүгээр сарын 10-нд 1816 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. ОХУ-ын ачаа тээврийн машин жолоочоос вирус илэрлээ. энэ хүний эхний шинжилгээг Дархан-Уул аймагт хийсэн ба ХӨСҮТ-ийн төв лабораторид баталгаажууллаа.
Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 311 болж, 298 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. ХӨСҮТ-д 13 хүн эмчлэгдэж байгаагаас зургаан хүний бие хүндэвтэр байна.