Энтертайнмент

Хакүхо, Какүрю нар намрын башёг өнжинө

Нийтэлсэн

Японы нийслэл Токио хот дахь “Таманой” дэвжээний 18 сүмочоос коронавирусний халдвар илэрлээ гэж тус улсын Сүмо бөхийн холбооноос мэдээлэв.

“Таманой” дэвжээний нэгэн бөхөөс өнгөрсөн бямба гарагт халдвар илэрснээс хойш 32 бөхөд шинжилгээ хийжээ. Тэднээс 18 хүний шинжилгээний хариу эерэг гарсны дунд Жүрё зиндааны бөх Фүжязүма байжээ.

Халдвар илэрсэн 19 бөхийн 12-т хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Халдварын ямар нэгэн шинж илрээгүй үлдсэн долоон бөх дэвжээндээ тусгаарлагдсан байна.

Токио хотноо энэ долоо хоногийн ням гарагт эхлэх намрын башёг “Таманой” дэвжээний бүх бөх өнжихөөр болжээ.

“Бид халдвараас урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ” гэж Сүмо бөхийн холбооноос мэдээлжээ. Энэ удаагийн тэмцээнийг 2500 орчим үзэгч үзэх боломжтой нь ердийн үеийнхээс дөрөв дахин цөөн юм.

Мөн их аварга Хакүхо, Какүрю нар бэртлийн улмаас намрын башёг өнжихөөр болсон гэж эх сурвалжийн мэдээлснийг “Kyodo” агентлаг иш татан уламжилжээ. Ингэснээр сүүлийн 37 жилийн хугацаанд башё анх удаа их аваргагүйгээр явагдах гэж буй нь энэ аж.

Exit mobile version