Бидэнтэй нэгд

Дэлхий

Дэлхийн хамгийн том дижитал камер анхны зургуудаа авчээ

Нийтэлсэн

АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний хурдасгуурын “SLAC” лабораторийн эрдэмтэд 3200 мегапикселийн нарийвчлалтай анхны зургуудыг туршилтын журмаар авчээ. Эдгээр зургуудыг Чили улсад баригдаж буй огторгуйн дуранд суурилуулах дэлхийн хамгийн том дижитал камераар авсан байна.

Зургууд маш том учир тэдгээрийг бүрэн хэмжээгээр нь харуулахын тулд 4К нягтралтай 378 телевизийн дэлгэц шаардлагатай бол нягтрал нь 25 километрийн зайнаас гольфын бөмбөгийг харах боломжийг олгох аж. Энэхүү камер нь одон орны ажиглалтын нарийвчлалыг урьд өмнө байгаагүй түвшинд хүргэнэ гэж бүтээгчид нь онцолжээ.

Ажиглалтын дуранд суурилуулсны дараа уг камераар дэлхийн өмнөд тал бөмбөрцгөөс харагдах тэнгэрийн панорам зургийг арван жилийн турш авах аж. Үүний дараа хүлээн авсан мэдээллүүдийг бүх цаг үеийн хамгийн том одон орны каталог болох LSST (Legacy Survey of Space and Time) –ийг бүтээхэд ашиглах бөгөөд үүнд хорин тэрбум орчим галактикийг оруулахаар төлөвлөжээ.

Эрдэмтэд мөн шинэ камерийн тусламжтайгаар олж авсан мэдээллүүд нь хар матери, хар энерги зэрэг Орчлонт ертөнцийн том нууцуудыг тайлахад ойртуулна гэж найдаж байна.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ