Орон нутаг

Халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр 66400 иргэнд зөвлөх үйлчилгээ үзүүлжээ

Нийтэлсэн

Завхан аймгийн Онцгой комисс COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сүүлийн найман сард нийт 34 удаа хуралдаж, 234 шийдвэрийг гаргажээ.

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхээр энэ оны нэгдүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн аймгийн 24 суманд Шуурхай штаб байгуулагдан ажиллаж, угтах, зөвлөх үйлчилгээг Тэс, Нөмрөг, Улиастай, Тосонцэнгэл, Сонгино сумуудад ажиллуулж байна. Их-Уул, Тэлмэн, Нөмрөг, Дөрвөлжин суманд 24 цагийн хяналт шалгалтын постыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэн ажиллуулж, Тусгаарлан, ажиглах байрыг 9 аж ахуйн нэгж байгууллага дээр 164 өрөөг тохижуулж бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллажээ. Өнөөдрийн байдлаар угтах, зөвлөх үйлчилгээг нийт 66451 иргэнд үзүүлжээ. Хөл хорио тогтоосон үеэр Улаанбаатар, Доной чиглэлийн нислэгээр 4628, Улаанбаатар-Улиастай болон бусад 13 сум бүрийн үзлэгийн цэгт, эмч, цагдаагийн алба хаагч нар ажиллаж 61823 иргэнд угтан зөвлөх үйлчилгээг үзүүлжээ. Энэ үеэр 18463 иргэнээс эрүүл мэндийн асуумж хуудас бөглүүлэн авсан байна. Харин COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр тус аймагт долоо, найм, 9-р саруудад тарваган тахлын нийт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж нэг тохиолдол батлагдсан байна. Үүнээс Тосонцэнгэл суманд бүртгэгдсэн тарваган тахлын батлагдсан тохиолдлоор эмчлэгдэж байсан  иргэн “Б” нас барсан. Тосонцэнгэл суманд хорио цээрийн дэглэм 2020 оны 09 дүгээр сарын 11-ны орой 12 цагт дуусгавар болно гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Exit mobile version