Засгийн газар
Засгийн газар: Хилийн боомтуудыг хэсэгчилж хаана
Засгийн газар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бусаар хуралдаж байгаа билээ. ДЭМБ-аас Олон улсын хэмжээнд онц байдал зарласан. Шинэ төрлийн коронавирусээр өвчилж байгаа болон нас барж байгаа хүний тоо цаг, минутаар хурдтай өсөж байгаа. Хятадын тал Ухань хотод байгаа 31 оюутныг авахыг зөвшөөрсөн зэрэг асуудлаар Засгийн газар хуралдаж байгаа юм.
Тэгвэл хилийн боомтуудыг гуравдугаар сарын 1-ий өдрийг хүртэл хэсэгчилж хаахаар Засгийн газрын гишүүд санал нэгдсэн байна. Энэ хугацаанд хилээр болон хэсэгчилж хаасан боомтуудаар Хятадын болон бусад орны иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар шийдэж байгаа ажээ. Энэ талаарх албан ёсны шийдвэрийг тун удахгүй Засгийн газраас мэдээлнэ.