Нийгэм
Усны тоолуурын заалтыг буруу авч, илүү бичилт хийсэн зөрчил илэрчээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн иргэний гомдлоор “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт” хийжээ.
Шалгалтаар ОНӨААТҮГ-ын ХҮТ-4-ийн борлуулалтын байцаагч П.Г нь тус айлын усны тоолуурын заалтыг сар бүр буруу авч, илүү бичилт хийсэн байсан зөрчлийг илрүүлжээ. Зөрчлийг арилгуулсан бөгөөд тухайн иргэнд 168 900 төгрөгийг буцаан олгосон байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар