Эдийн засаг
Худалдааны салбарын борлуулалт 1.4 их наяд төгрөгөөр буурчээ
Худалдааны салбарын нийт борлуулалт оны эхний долоон сард 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг буюу 9.8 хувиар, өмнөх сараас 212.5 тэрбум төгрөг буюу 9 хувиар буурчээ.
Худалдааны салбарын борлуулалтын орлого долоодугаар сарын байдлаар 52.8 хувь нь бөөний худалдаа, 47.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого оны эхний долоон сард 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 972 тэрбум төгрөг буюу 13.5 хувиар, бөөний худалдааны борлуулалтын орлого 7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 468.6 тэрбум төгрөг буюу 6.3 хувиар тус тус буурчээ. Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.4 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.
Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт оны эхний долоон сард 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум төгрөг буюу 11.8 хувиар буурсан аж. Харин долоодугаар сард өмнөх сараас 190.2 тэрбум төгрөг буюу 9.5 хувиар буурчээ.