Covid-19
БНХАУ-д 160 сая, АНУ-д 92,3 сая хүнээс шинжилгээ авчээ
Дэлхий даяар Covid-19-ийн халдварын нийт 29’175’454 тохиолдол бүртгэгдсэнээс 21’018’845 хүн эдгэрч 927’986 хүн нас барсан байна.
Халдварын АНУ 6,7 сая тохиолдлоор нэгдүгээрт, Энэтхэг /4,8 сая/ хоёрдугаарт, Бразил /4,3 сая/ гуравдугаарт бичигдэж байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д халдварын 1’062’811 тохиолдол бүртгэгдэж, 18,5 мянган хүн нас барж, 876’225 хүн эдгэрчээ.
Энэтхэг улсад хоногт 1140 хүн нас барсан бол Мексикт 421, АНУ-д 392, Бразилд 389 хүн нас барсан байна.
Хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улсууд:
- Энэтхэг 93’215
- АНУ 31’857
- Бразил 14’597
- Аргентин 9056
- Колумб 7355
Хамгийн олон хүнээс шинжилгээ авсан улсууд:
- БНХАУ 160 сая
- АНУ-д нийт 92,3 сая
- Энэтхэг 56,2 сая
- ОХУ 40,6 сая
- Их Британи 19,2 сая
Эх сурвалж: worldometers.info