Дэлхий

Ард түмэнд түшиглэн халдварт өвчнийг даван туулна

Нийтэлсэн

ХТРТ саяхан “Ард түмэнд түшиглэн халдварт өвчнийг даван туулна” гарчигтай нийтлэл гаргав.

Нийтлэлд: Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин чухал заавар гаргаж, өнөө шинэ хэлбэрийн коронавирусээс үүсгэгдсэн уушгины хатгалгаатай хатуу тэмцэж байгаа учир, ард түмний ашиг сонирхол юунаас ч дээгүүр гэдгийг эрхбиш бат цээжилж, ард түмэнд нягт түшиглэн халдварт өвчнийг сэргийлэн хянах шуурхай ажиллагааны талаар шийдвэрт амжилт олох хэрэгтэй гэв. Энэ нь Хятадын төр баригч нам болон Хятадын засгийн газар хэзээ ямагт ард түмнээр төв болгосон төр барих үзэл ойлголт баримталдгийг харуулсан төдийгүй нийгмийн хүчнийг хамгийн их хэмжээнд дайчлах нь халдварт өвчнийг даван туулахад шаардлагатай мөртөө маш чухал болохыг тусгасан байна гэжээ.

Нийтлэлд, ард түмэн бол түүхийг үүдэн бүтээгч, олон иргэд бол жинхэнэ баатар юм. Хувьсгалт дайны он жилүүд, өөрчлөлт нээлтийн бүтээн байгуулалтын үе гэсэнгүй, аливаа бүхэн иргэдийн төлөө байж, аливаа бүхэн иргэдэд түшиглэдэг, энэ бол ХКН-ын өнөдийн шилдэг уламжлал юм, мөн ч Хятад улс тасралтгүй хөгжин дэвшсний эрхэм нандин туршлага билээ. Яг ард олны хүчин чадалд түшиглэснээр, эдгээр жилд, Хятад улс SARS, цас зуд, үер ус, гал түймэрийн гамшиг, Вэнь Чуаны ноцтой газар хөдлөлт зэрэг хүнд ноцтой гэнэтийн хэргийн өрсөлдөөн сорилтыг удаа дараагаар даван туулсан юм. шинэ хэлбэрийн коронавирусээс үүсгэгдсэн уушгины хатгалгааны ноцтой бэрхшээлийг даван туулахын тулд, Хятад улс нийгэм нийтээрээ сэтгэл нэгдэн, хүчээ хамтадгаж байгаа хүчирхэг байдлыг дахинтаа харууллаа гэжээ.

Гадаадын сүлжээ ашиглагчид болон ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос, Францын Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал нар халдварт өвчинтэй тэмцэж буй Хятад улсын арга бодлого, үйл ажиллагааг сайшаан үнэлж байна.

Өнгөрсөн 70 жилийн туршид ХКН ард түмэнтэйгээ эв санаагаа нэгтгэн тэднийг удирдаж, улс орныхоо бүтээн байгуулалтын замнал дахь эрсдэл, өрсөлдөөн сорилтыг даван туулсаар ирлээ. Энэ удаагийн гэнэтийн халдварт өвчин Хятадын хөгжлийн алхааг хориглож чадахгүй юм. Нийгэм нийтээрээ хүчээ нэгтгэн тэмцэж байгаа бөгөөд ард иргэдэд түшиглэн, хамт нийтээцээр хичээн мэрийвэл даван туулж чадахгүй хүндрэл бэрхшээл байхгүй, биелүүлж чадахгүй үүрэг ч байхгүй юм. Энэ удаагийн халдварт өвчинтэй тэмцэж буй тэмцэлд Хятад улс ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Exit mobile version