Бидэнтэй нэгд

Улс төр

“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг сонгон шалгаруулна

Нийтэлсэн

“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг хоёр гишүүнийг сонгон шалгаруулах зарыг өнөөдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудаст байрлууллаа.

2013 оноос олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн Оюу Толгой зэс-алтны төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн нэг юм.

“Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг Туркойз Хилл Ресурс шууд бусаар эзэмшдэг бөгөөд Рио Тинто тус компанийн гаргасан хувьцааны олонхыг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн (цаашид “Гишүүн” гэх)-д нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарлаж байна.

Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортойгоор өсөн нэмэгдүүлэх зорилгоор геологи, уул уурхайн болон санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хоёр Гишүүнийг сонгон шалгаруулна.

Гишүүнд тавигдах дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан Монгол Улсын иргэдийг нээлттэй сонгон шалгаруултад оролцохыг урьж байна.

I.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  1. Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
  2. Шүүхээс ял шийтгэл авч байгаагүй;
  3. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;
  4. “Оюу Толгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;
  5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  6. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.

II.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  2. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
  3. Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;
  4. Зэс, алтны ордод ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно;
  5. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  2. Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;
  3. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно;
  4. ССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно;
  5. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

III.  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (үүнд Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх талаарх өөрийн санал, Гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон баталгааг тусгана);
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг);
  3. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан газрын тодорхойлолт, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх товч мэдээлэл);
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Ял шийтгэлгүйг баталгаажуулах цагдаагийн байгууллагын лавлагаа;
  7. Хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталгаажуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа.

IV.  МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон иргэд материалаа 2020 оны 09 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /М.Бадамлянхуа/-т ирүүлнэ үү.

Хаяг: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201,
Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай
Төрийн Ордон
Утас:   (976-51) 260817, 262408

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

INVITATION TO PARTICIPATE IN THE SELECTION OF TWO DIRECTORS REPRESENTING THE GOVERNMENT OF MONGOLIA

AT THE BOARD OF DIRECTORS OF “OYU TOLGOI” LLC

The Oyu Tolgoi copper-gold project, which commenced its mining operations in 2013, is one of the largest mining projects being developed in Mongolia.

The Government of Mongolia holds 34% of the total issued shares of Oyu Tolgoi LLC through Erdenes Oyu TolgoiLLC, a subsidiary of Erdenes Mongol LLC, a state-owned company. Erdenes Oyu TolgoiLLC holds the Government’s shareholding interests in Oyu TolgoiLLC and exercises shareholder’s rights on behalf of the Government. Turquoise Hill Resources indirectly holds 66% of the total issued shares of Oyu Tolgoi LLC while Rio Tinto owns a majority of the issued shares of Turquoise Hill Resources. The Board of Directors of Oyu Tolgoi LLC is composed of nine directors, with three of them nominated and appointed by the Government of Mongolia.

On the basis of the minutes of cabinet meeting of the Government dated 29 January 2020, the Cabinet Secretariat hereby announces open selection for candidates for directors to represent the Government of Mongolia at the Board of Directors of Oyu Tolgoi LLC (each a “Director”).

For the purpose of ensuring sustainable and long-term benefits to Mongolia generated by the Oyu Tolgoi project, two Directors – one qualified in the field of geology and mining and the other qualified in the field of finance and economics – will be selected.

Citizens of Mongolia who meet the general and specific criteria set forth below are welcome to participate in this open selection.

I.  GENERAL CRITERIA

  1. High level of professional ethics, impartial, sincere, able to undertake comparative analysis and make independent decisions;
  2. No records of court conviction for criminal charges;
  3. No connections with the members of the Board of Directors orthe Executive Management Team of Oyu Tolgoi LLC or their affiliated persons;
  4. Neither represents nor has business engagement with company stakeholders (shareholders, shareholders of controlling blocks, and partners etc.) or affiliated persons of Oyu Tolgoi LLC;
  5. No overdue debt under a loan agreement, collateral or guarantee agreement;
  6. Excellent knowledge andproficiency in written and spoken English language.

II.  SPECIFIC CRITERIA

Criteria for selection of a Director in charge of mining-related matters:

  1. Holds at least a master’s degree in the field of geology and mining;
  2. No less than 10 years of professional work experience;
  3. Experience in developing reports of geological survey and technical and economic feasibility studies of mining deposits and concentrator plants in relation to major mining projects;
  4. Candidates who have work experience in gold and copper mines, and experience in implementing control over costs and investment of mining projects are preferred;
  5. The Director will not perform other jobs or duties during the term of his/her appointment.

Criteria for selection of a Director in charge of finance-related matters:

  1. Holds at least a master’s degree in the field of economics, finance and accounting;
  2. Work experience in the senior positions of financial departments of state-owned enterprises or private companies;
  3. Certified public accountants of Mongolia are preferred;
  4. Holders of international qualifications such as АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial Analyst), CPA (Certified Public Accountant) are preferred;
  5. The Director will not perform other jobs or duties during the term of his/her appointment.

III.  SUBMISSION DOCUMENTS:

  1. Cover letter (candidate’s proposals on the sustainable and long-term growth of benefits to Mongolia generated by the Oyu Tolgoi project and statement that the candidate meets all criteria must be reflected);
  2. Application form (template application form for civil servants, a 4×6 sized photograph);
  3. Employmentreference letters (employment certificate letter from previous employer(s), brief description of candidate’s works and duties);
  4. Copies of a citizens identification card;
  5. Copies of diplomas or certificatesof other training and seminars attended;
  6. Reference letter from the Police confirmingno criminal conviction records;
  7. Reference letter from the Bailiff’s Office confirmingno overdue debt.

IV.  SUBMISSION DEADLINE:

Candidates who meet the above criteria are invited to submit the foregoing documents to Mrs. M.Badamlyankhua at the Cabinet Secretariat of the Government of Mongolia, BY 30 SEPTEMBER 2020.

Address:   the Cabinet Secretariat of the Government of Mongolia
The State Palace
D.Sukhbaatar square,
Sukhbaatar district, 6th khoroo, 14201
Telephone:   (976-51) 260817, 262408

CABINET SECRETARIAT OF THE GOVERNMENT OF MONGOLIA

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн