Дэлхий

ОХУ Беларусьт 1.5 тэрбум ам.долларын зээл олгохоор болжээ

Нийтэлсэн

ОХУ Беларусьт 1.5 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон талаар ВВС дамжууллаа. Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкогийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Сочи хотноо уулзав.

Дөрвөн цагийн турш үргэлжилсэн хэлэлцээний үеэр талууд Орос, Беларусийн стратегийн түншлэл, эвслийн харилцааг цаашид хөгжүүлэх гол асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээ эхлэхээс өмнө Оросын төрийн тэргүүн Путин Беларусьт 1.5 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон талаар мэдэгдэхийн сацуу Үндсэн хуулийн шинэчлэл хийнэ гэсэн Лукашенкогийн амлалтыг сайшааж байгаа талаар хэлжээ. Мөн өнгөрсөн наймдугаар сараас хойш Беларусьт үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, үүссэн нөхцөл байдлыг Беларусийн ард түмэн болон эрх баригчид гадны оролцоогүйгээр бие даан шийдэх ёстой гэдгийг хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version