Засгийн газар
Монгол Улс, БНХАУ-ын хоорондын өндөр түвшний харилцааг хадгалж, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав.
Энэ үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс