Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Банкууд дараах бүтээгдэхүүнд ногоон зээл олгож байна

Нийтэлсэн

Иргэд та бүхэн банкны зээлд хэрхэн хамрагдаж болох талаар дараах мэдээллийг хүргэж байна. Банкууд болон зарим банк бус санхүүгийн байгууллагууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээнд тусгайлан зориулсан зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ цалингийн, ипотекийн гэх мэт давхар зээлгүй хүн ховор болсон тул ногоон төрлийн зээлийн шалгуурыг давахгүй байгаа тухай гомдол их байдаг юм.

Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, түлээ, нүүрсний хэрэглээг багасгах, цахилгаан эрчим хүчээр ажилладаг эко хэрэглээг бодитоор дэмжихийн тулд энэ төрлийн зээлийг шаардлагыг илүү уян хатан болгох хэрэгтэйг иргэд хэлж байгаа юм.

БОАЖЯ-наас Хаан, Төрийн банк, Хас гэсэн гурван банктай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй нөхцлөөр буюу жилийн найман хувийн хүүтэйгээр ногоон зээл олгож байгаа. Энэхүү гэрээний хэрэгжилт ирэх арав, арваннэгдүгээр сард дуусч байгааг банкууд сануулсан байна.

Тиймээс энэ удаагийн “Банк санхүү” буланд дараах гурван банкны санал болгож байгаа “Ногоон зээл”-ийн үйлчилгээг танилцуулж байна.

ХАС БАНК 

 

♦ БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хэрэглээний ногоон зээлийн хөтөлбөрөөр 40 сая төгрөг хүртэл 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр дараах зээлийг авах боломжтой.

-Стандартын шаардлага хангасан жорлон

-Цахилгаан скүтер

-Унадаг дугуй

-Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж

-НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга

-Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж

-Амины орон сууцны цэвэрлэх байгууламж

-100 хувь цахилгаан хөдөлгүүртэй цахилгаан машин худалдан авах

♦ Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл

Урьдчилгаа төлбөрийн 30 хүртэл хувийг /18 сая төгрөг хүртэл/ буцалтгүй тусламж хэлбэрээр олгох хөнгөлөлттэй зээл. Төслийн шалгуур хангасан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах зорилгоор энэхүү зээлд 70 сая төгрөг хүртэл, 12-180 сарын хугацаагаар, жилийн 12 хувийн хүүтэйгээр хамрагдаж болно.

♦ Халаагуурын эко хэрэглээний зээл

Цахилгаан болон бусад халаагуурыг 20 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлээр авч болно. Тавигдах шаардлага: Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх, зээлийн муу түүхгүй байх.

♦ Дулаалгын эко хэрэглээний зээл

Дулаан шийдэл төсөлтэй хамтран амьдран суудаг байшингаа дулаалахад зориулж 20 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Тавигдах шаардлага: Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх, зээлийн муу түүхгүй байх, зээлийн барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх.

 

ХААН БАНК 

 

♦ БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй ногоон зээлийн хөтөлбөрөөр гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд 40 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй нөхцлөөр дараах бүтээгдэхүүнүүдэд зээл өгч байна.

– Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур

-Стандартын шаардлага хангасан сайжруулсан гэрийн зуух

-Стандартын шаардлага хангасан жорлон

-Гэр, байшингийн дулаалга

-100% цахилгаан автомашин

-Цахилгаан мотоцикл

-Цахилгаан скүтер

-Унадаг дугуй

-Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж

-НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга

-Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж

-Амины орон сууцны цэвэрлэх байгууламж

Тавигдах шаардлага: Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх, цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх, бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх, банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх, банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;

 

♦ Мөн банкны зүгээс агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эко хэрэглээг дэмжих зорилгоор олгогдох ногоон зээлийг 15 сая төгрөг хүртэл, 12-30 сарын хугацаатай, жилийн 16.8-18.6 хувийн хүүтэй авч болно.

 

ТӨРИЙН БАНК

 

♦ Цахилгаан халаагуурын зээл – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 10 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл

♦ Дулаалгын материалын зээл – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 15 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл

♦ Эко ариун цэврийн байгууламж – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 15 хувь, урьдчилгаа 0, 10 сая төгрөг хүртэл, 36 сар хүртэл

♦ Сайжруулсан зуухны зээл – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 3 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл

♦ Эко автомашин /100 % цахилгаан хөдөлгүүрт/ – зээлийн хүү 19.2%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 30 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл

♦ Цахилгаан скүүтер – зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 3 сая төгрөг хүртэл, 12 сар хүртэл

♦ Унадаг дугуй – зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 15%, урьдчилгаа 0, 5 сая төгрөг хүртэл, 12 сар хүртэл

♦ Бага оврын цэвэрлэх байгууламж барих – зээлийн хүү 19,2%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 1 тэрбум төгрөг хүртэл, 60 сар хүртэл

♦ Жуулчны баазын дулаан алдагдлыг бууруулах, Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн зээл, Эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авах, Байгальд ээлтэй ногоон тохижилт хийх – зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 1 тэрбум төгрөг хүртэл, 60 сар хүртэл

Тавигдах шаардлага: Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх, бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх, бэлтгэн нийлүүлэгчтэй бараа зээлээр авахаар харилцан тохиролцож барааны үнийн нэхэмжлэлийг авсан байх, иргэний хувьд цалин эсвэл өрхийн орлоготой бөгөөд бусад бизнесийн орлогоороо зээл хүүгээ төлөх боломжтой байх.

 

 

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа