Нийгэм

Хоёр настнуудыг энэ сарын 21-ний хүртэл 24 цаг цахимаар бүртгэнэ

Нийтэлсэн

Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан хоёр настнуудыг есдүгээр сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэх ажлыг цахимаар зохион байгуулахаар боллоо.

Хоёр настай хүүхдүүдийг нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn цахим хаягт хандан бүртгэлээ хийлгэх юм.

Цахим бүртгэл есдүгээр сарын 18-ны 09:00 цагаас эхэлж, есдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл 24 цагаар цахимаар бүртгэнэ.

Энэ хугацаанд 24 цагаар бүртгэл явагдах бөгөөд бүртгэл дууссаны дараа 21-ний өдөр16:00 цагаас цахим элсэлт явуулж, санамсаргүй түүврийн байдлаар элсэгчдийг сонгох ажээ. Мөн энэ сарын 18-ны өдрөөс эхлэн 75778080 дугаарын лавлах утсыг ажиллуулж байгаа юм байна.

Exit mobile version