Нийгэм
АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 262 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминУлаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 транзит тусгай өчигдөр 20:10 цагт онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгчээ.
Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажилласан байна.
Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 262 зорчигч ирэв. Эдгээр иргэдийн дунд бага насны хүүхэдтэй гэр бүлийн 58, өндөр настан 37, эрүүл мэндийн шалтгаантай 29, жирэмсэн-асран хамгаалагчтай хоёр, бусад шалтгаантай 134 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлажээ.