CRI Монгол радио
Хувьсгалт баатруудаас суралцахыг онцлов
9-р сарын 16-нд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хүнань мужид ажиллав. Мөн өдрийн үдээс хойш тэрээр Чэньжөү хотын Рүчэн сяны Ё үндэстний Шажөү тосгонд хүрэлцэн очиж, тухай бүсийн хувьсгалын тухай боловсрол, ядууст туслах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ядуурлаас ангижруулах үр дүн зэрэг байдалтай танилцав. Ши Жиньпин онцлохдоо, хувьсгалын тухай түүхийг сайтар уламжлан, хувьсгалын тухай боловсролыг сайтар хүртээн, хувьсгалт баатруудаас суралцах хэрэгтэй гэжээ.
7 жилийн тэрдээ Ши Жиньпин Хүнань мужийн Шибадүн тосгонд ажиллах үедээ “ядууст оновчтой туслах” үзэл баримтлалыг дурдсан юм. 7 жилийн дараа тэрээр Хүнань мужийн Шажөү тосгонд ядуурлыг бууруулах ажил байдалтай танилцахад эндэхийн тосгон ядуурлаас бүрэн ангижирсан байв. 16-ны өдөр Ши Жиньпин хуучирсан хөнжлөө хандивлаж байсан Шюй Жешюгийн үр хойч болох Жү Шяохүнгийнд зочлов. Жү Шяохүн үзэмжит бүсдээ тайлбарлагч хийдэг, гэр буудал ажиллуулдаг, ядуурлаас ангижирсан тухайгаа ерөнхий нарийн бичгийн даргад ярив. Ши Жиньпин онцлохдоо, “ард түмнийхээ итгэлийг дааж, дэмжиж ажилладаг болохоор манай намын түүхэн үйл явц гэрэл гэгээтэй байдаг. Танай гэрт болж буй өөрчлөлт ч үүнийг харуулж байна, ХКН ард түмнээрээ төв болгож, хэлсэндээ хүрдэг юм” гэжээ.