Монголын жүдо бөхийн холбооны “Улаанбаатар-2020” есдүгээр сарын цуврал тэмцээнийг “Женко” клуб байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит болгон зохиосон. Тэмцээний эхний өдрийн долоон жингийн барилдаанууд болж аваргууд тодроод байсан бол өчигдөр үлдсэн долоон жингийн барилдаан болж ялагчид шагналаа хүртлээ.
Нийтдээ 400 гаруй сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд манай улсын шилдэг жүдочид өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг олон улсын жишгээр зохион байгуулав.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингийн барилдаанууд болсон бол өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан болов.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
- 1. Г.Наранцэцэг /Алдар/
- 2. Б.Баасанхүү /Борнуур/
- 3. О.Дуламжав /Хилчин/
- 3. А.Нямхишиг /Женко/
Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
- 1. Б.Хорлоодой /Хилчин/
- 2. Г.Ганцэцэг /Хилчин/
- 3. М.Уранцэцэг /Женко/
- 3. Ц.Гал-Од /Дархан/
Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
- 1. Д.Сумьяа /Хилчин/
- 2. Л.Энхрийлэн /Сүлд/
- 3. Б.Алтанцэцэг /Женко/
- 3. М.Халиун /Женко/
Эрэгтэйчүүдийн -81кг жинд:
- 1. Н.Дагвасүрэн /Хангарьд/
- 2. А.Батсуурь /Алдар/
- 3. Б.Дарханбаяр /Спорт Сургууль/
- 3. Б.Тэнгис /Эрч/
Эрэгтэйчүүдийн -90кг жинд:
- 1. Г.Алтанбагана /Алдар/
- 2. У.Отгонбаатар /Сүлд/
- 3. Б.Гаажадамба /Женко/
- 3. Г.Пунцагцэрэн /Алдар/
Эрэгтэйчүүдийн -100кг жинд:
- 1. Б.Гончигсүрэн /Женко/
- 2. Л.Отгонбаатар /Сүлд/
- 3. Ц.Даваабат /Сүлд/
- 3. Д.Цэрэнням /Хилчин
Эрэгтэйчүүдийн +100кг жинд:
- 1. Х.Цогтгэрэл /Алдар/
- 2. Э.Мөнхжаргал /Сүлд/
- 3. Д.Пүрэвдорж /Женко/
- 3. О.Цэцэнцэнгэл /Женко/