Нийгэм
Айлын гэр, байшин шатаж хоёр иргэн амиа алджээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминӨчигдөр Баянзүрх дүүрэгт айлын байшин, Налайх дүүрэгт гэр шатаж хоёр иргэн амиа алджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-140 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны 08:26 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:45 цагт очиж иргэн Э-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн 57 настай, эрэгтэй Э өртөж нас баржээ.
Мөн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 17-1 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:42 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 39 км замыг туулан 00:20 цагт очиж иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан ба тус гал түймэрт иргэн 28 настай, эрэгтэй Б өртөж нас барсан.
Эх сурвалж: ОБЕГ