Энтертайнмент

Австралид хүн рүү дайрах гэж оролдсон аварга загас шүдээ хугалжээ

Нийтэлсэн

Австралид аварга загас  далайн эрэгт серфинг хийж байсан эмэгтэй рүү дайрах гэж оролдож байхдаа шүдээ хугалжээ. Линда Марчант Синклер гэх бүсгүй Шинэ Өмнөд Уэльс муж дахь Кабарита далайн эрэгт серфинг хийж байхад нь аварга загас түүн рүү дайрах гэж оролдон серфингийн самбарыг хазаж, шүдээ хугалсан гэж Daily Mail мэдээлэв.

Бүсгүй серфингийн самбарынхаа ачаар аварга том махчин загаснаас зугтаж эсэн мэнд үлдэж чадсан байна. Түүний серфингийн самбараас аварга загасны шүдний хугархай олджээ.

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн далайн эрэг дагуу аварга загас хүн рүү дайрсан нь энэ жил тус улсад болж буй дөрөв дэх халдлага юм.  Сүүлд энэ сарын 8-нд Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд хэсэгт орших нэгэн далайд гурван метрийн урттай аварга загас хүн рүү дайрсан аймшигт хэрэг гарчээ.

Тус хохирогч нь 50-60-аад насны эрэгтэй байсан бөгөөд далайн усанд гулгахаар яваад ийнхүү махчин загастай дайралдаж хөлөндөө хазуулсны улмаас шархаа даалгүй амиа алдсан байна.

Эх сурвалж: Daily Mail

Exit mobile version