Боловсрол

Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайланг танилцууллаа

Нийтэлсэн

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан Боловсролын бодлогын тойм шинжилгээний тайланг албан ёсоор танилцуулж, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Тапан Мишра тайлангийн монгол, англи хэлээрх хувилбарыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд гардууллаа.

Тайланг боловсруулахад хамтран ажилласан ЮНЕСКО-гийн Боловсролын ирээдүй, инновацын хөгжлийн газрын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Кэйт Холмес тайланг боловсруулсан үйл явц, ЮНЕСКО-гийн Боловсролын бодлогын хэлтсийн дарга Гван Чол Чанг тайлангийн үр дүн, гол зөвлөмж, олон улсын зөвлөх Лийдсийн их сургуулийн профессор Каролин Даер, үндэсний зөвлөх, “Тэгш таван ухаан” ТББ-ын тэргүүн Н.Нэргүй нар тус тус товч илтгэл танилцуулав.

Энэхүү тайланг боловсруулах санаачилга 2018 онд тавигдсан. 2018 онд зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилго 4-Боловсрол 2030” сэдэвт үндэсний зөвлөгөөнөөр тэргүүлэх чиглэл, зорилт, шалгуур үзүүлэлт, бодлого, үйл ажиллагааг авч хэлэлцсэн бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах Үндэсний зохицуулалтын механизмыг бий болгосон юм.

Боловсролын чанарыг дээшлүүлэх зорилтыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 баримт бичигтэй уялдуулан гаргасан байна. Тайланд тусгасан зөвлөмжүүдийг Монгол Улс авч хэрэгжүүлэхэд бүх түншийн нягт хамтын ажиллагаа, түүний дотор яам, салбар, төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, донор байгууллагын хамтын ажиллагаа чухлыг оролцогч талууд онцлов.

Exit mobile version