Боловсрол
Т.Ням-Очир: Сургуулиуд хэвийн горимоор хичээллэх ч сурагчид амны хаалт зүүх, гар ариутгах зөвлөмжийг хэвээр мөрдөнө
БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир есдүгээр сарын 21-нээс нийслэлд ЕБС ердийн горимоор хичээллэх болсонтой холбоотой мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Бүх шатны боловсролын байгууллага хэвийн горимоор хичээллэх болсонтой холбоотой 10-р сарын 1-нийг хүртэл өмнөх агуулгыг бататгах хичээл үргэлжилнэ. Боловсролын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, сургуулийн орчинд чийгтэй цэвэрлэгээ хийх, гар ариутгах, амны хаалтаа зүүх зэрэг зөвлөмжүүд хэвээр үргэлжилнэ. Энэ ажилд сургуулийн багш, ажилтнаас гадна гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчид маш сайн анхаарч, дүрэм журмыг мөрдөхөд дэмжлэг үзүүлэх учиртай гэв.