Улаанбаатар
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар “UB JOB” аппликейшнийг үйлчилгээндээ нэвтрүүллээ
Ажил хайгч иргэн, ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийн системд ажлын цаг үл харгалзан бүртгүүлэх, сул чөлөөтэй ажлын байр, ажил хайгч иргэдийн мэдээллийг аюулгүй, түргэн шуурхай солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас “UB JOB” гар утасны аппликейшнийг үйлчилгээндээ нэвтрүүллээ.
“UB JOB” аппликейшн нь дараах боломжийг та бүхэнд олгож байна. Үүнд:
- IOS, Android үйлдлийн системтэй бүх төрлийн гар утас, таблетаас ашиглах
- Ажил хайгч иргэн бүртгүүлэх, сонгосон хайлтаар хүсэлт илгээсний дагуу мэдээлэл авах
- Ажил олгогч сул чөлөөтэй ажлын байрны мэдээллийг оруулах
- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын opensoft.mn бүртгэлийн системтэй шууд холбогдох
- Үйлчилгээний мэдэгдэл авах
Ашиглах заавар:
- Гар утсандаа AppStore, PlayStore-ийн аль нэгээс “UB JOB” аппликейшнийг татаж суулгах
- Анх удаа ашиглаж байгаа бол “Шинэ хэрэглэгч” цэсийг сонгох
- Ажил хайж байгаа бол “Ажилтан” цэсэнд бүртгүүлэх
- Ажилтан хайж байгаа бол “Байгууллага” цэсэнд бүртгүүлэх
- Бүртгүүлсний дараа гар утсанд ирэх 4 оронтой кодыг хийж баталгаажуулах