Энтертайнмент

Дуу, дүрс дамжуулахад интернэт хурдны болон бусад хязгаарлалт хийхгүй

Нийтэлсэн

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын тушаалаар Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэлийг баталлаа.


Тус чиглэлд интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь төрөөс иргэдэд хүргэх радио, телевизээс бусад тусгай зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш радио телевизийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авах юм. Мөн интернэт болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь хуульд зааснаас бусад тохиолдолд интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээг дамжуулахдаа хурдны болон бусад хязгаарлалт хийхгүй байхыг тусгажээ. Энэхүү үйлчилгээндээ насны хязгаар тохируулах, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах, эцэг эхийн хяналт хийх техникийн боломж бүрдүүлэхээр заасныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэв.

Exit mobile version