Бидэнтэй нэгд

Улс төр

Орон нутгийн удирдлага давуу эрх эдлэх хуулийн төсөлтэй танилц

Нийтэлсэн

УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн парламент эдийн засгийн амаргүй цаг үед ажиллана. Иймдээ ч өнгөрсөн сард ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийсэн. Гэсэн ч өндөр алдагдалтай төсөв баталсан гэж олны шүүмжлэлд өртөөд байгаа. Арга ч үгүй биз дээ, өнгөрсөн сонгуулиар эрх баригчид халамжид дулдуйдсан бодлого баримталж, нүдээ олоогүй бэлэн мөнгө тараасан нь улсын дансыг уйлахад хүргээд буй. Энэ алдагдлаа Сангийн сайд Засгийн газар үнэт цаас гаргах, Капитал банканд алдсан Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөө Монголбанкаар төлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зэргээр нөхнө хэмээн мэдэгдсэн. “Урд хормойгоо хойд хормойгоор нөхнө” гэдгийн үлгэрээр өр, зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Харин намрын чуулганаар 110 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр баталсан. Ингэхдээ Ковид-19 цар тахлын үед Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр тогтоолын төслийн хоёр дахь заалтад тусгасан байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг даган гарах 40 гаруй хуулийн төсөлд өөрчлөлт оруулна.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлаас анхаарал татаж буй нэгэн хуулийн төсөл  нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх санал гаргаж, уг асуудлыг хойшлуулаад байгаа билээ. Тодруулбал, энэ хууль нь 2022 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд Үндсэн хуультай зөрчилдсөн зүйл заалтууд бий гэдгийг илэрхийлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар тусгасан. Ингэхдээ төвлөрлийг сааруулах, нутгийн захиргааг бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байгаа юм.

Одоогийн мөрдөгдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 42 зүйл, заалт бий. Шинэчилсэн найруулгын төсөлд зүйл заалтуудыг нь нэмж, зургаан үндсэн бүлэг 81 зүйлтэй байхаар тусгажээ. Нэгдмэл засаглалтай, босоо удирдлагатай Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж байгууллагын чиг үүргийг тодорхойлох хууль учир үүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн хуулийн шинэчлэлээр орон нутгийн удирдлагын эрх мэдэл нэмэгдэж, төсөв санхүүгээ зохицуулдаг байх заалтууд ч орж байгаа юм. Тодруулбал, иргэн, орон нутгийн удирдлагад шууд оролцох боломжийг нэмэгдүүлж, орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтуудыг тусгасан гэдгийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын албаныхан танилцуулж байв.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргын нэрийг дэвшүүлж, аймаг нийслэлийн Засаг дарга нар сум, дүүргийн Засаг даргыг томилох зохицуулалттай байхаар тусгажээ. Түүнчлэн хяналт, тэнцлийг хангах үүднээс орон нутгийн удирдах байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж байгаа аж. Ингэснээр хүний нөөц, санхүүгийн эрх мэдлийн асуудлаа орон нутаг өөрөө шийддэг байх зохицуулалттай болох юм.  Өөрөөр хэлбэл, орон нутагт төлж буй зарим татварыг нутгийн өөрөө удирдах байгууллагад захиран зарцуулах эрхийг нь олгох аж. Энэ хуулийн төсөлд тусгасан томоохон өөрчлөлт нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийг улс төрийн намаас нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт оруулж байгаа юм. Хөдөө орон нутагт сүүлийн жилүүдэд улстөржилт хэрээс хэтэрч байгааг хязгаарлах заалт гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцолж байгаа юм.

CGTN мэдээ11 цаг өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр4 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ5 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн