Нийгэм

48 улсаас 10 мянган иргэн эх орондоо буцах хүсэлт гаргажээ

Нийтэлсэн

Өнөөдрийн байдлаар дэлхийн 48 улсаас 10,654 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн талаар Гадаад харилцааны яамнаас дамжууллаа. Эдгээрийн иргэдийн 60 орчим хувь нь буюу 6895 иргэн Азийн орнуудаас ирэх хүсэлтээ ирүүлжээ. Мөн Америкаас 1870, Европоос 1409, Австралиас 480 иргэн ирэх хүсэлтээ ирсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд энэ оны аравдугаар сарын 30-ныг дуустал хилээ нээхгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан гадаадад гацсан иргэдээ татан авахын тулд тусгай үүргийн нислэг үйлдэж татаж авч байгаа билээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Exit mobile version