Covid-19

Оросын хөлдөөсөн бүтээгдэхүүнээс коронавирус илэрчээ

Нийтэлсэн

Хятадад Оросоос импортлогдон орж ирсэн хөлдөөсөн далайн бүтээгдэхүүний савлагаанаас SARS-CoV-2 илэрсэн гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Коронавирус илэрсэн савлагаатай бүтээгдэхүүнийг Чанчунь хотод баасан гарагт энгийн хяналт шалгалтын үеэр илрүүлсэн байна. Бямба гарагт орон нутгийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс урьдчилсан мэдээллийг баталжээ.

Вирус хоёр дахь удаагаа илэрсэн гэж мэдээлж байна. Тиймээс аюултай савлагаатай харьцсан хүмүүсийг эмч нарын хяналтап оруулсан аж. Тэднээс шинжилгээ авахад сөрөг гэж гарчээ. Оросоос 10 кг бүтээгдэхүүнийг Фуюй хот руу илгээсэн. Үүнийг мөн шалгахаар төлөвлөж байна.

Exit mobile version