Нийгэм

БЗД-ийн наймдугаар хорооны иргэд ЭРСДЭЛТЭЙ ОРЧИНД амьдарч байна

Нийтэлсэн

Нийслэлийн БЗД ийн наймдугаар хороонд 24000 гаруй иргэн амьдардаг. Тус хороо бусад хороодоос харьцангуй дэд бүтэц шийдэгдсэн хороо. Гэхдээ наймдугаар хорооны иргэд өнөөдөр хогтой бохир орчинд амьдарч байна.

Хот тохижилтын компаниуд долоо хоног тутамд хог ачиж цэвэрлэх ёстой гэтэл хугацаандаа амжиж хогоо цэвэрлэдэггүйгээс оршин суугчид хогондоо дарагдаж хэнд хандахаа мэдэхгүй байна. Уг нь дэлхий нийтэд коронавирус гарсантай холбоотой гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж аль болох ахуйн болон орчны ариун цэврийг сайтар хангахыг албаныхан сануулсан.

Гэтэл хотын удирдлагууд өөрсдөө энэ мэт гудамж талбайн орчноо цэвэрлэж тордохгүй бол иргэдэд хүндрэл учирч болзошгүй байна. Цаашлаад орон сууцны үүдэнд овоорсон хогон дээр золбин ноход олноороо цугларах болсон байна.Энэ нь хүүхэд багачуудын тоглох орчныг хязгаарлаж эрсдэл дагуулж байгаа юм. Оршин суугчид орой үдэш явахаар золбин ноход дайрч хэцүү байдаг тухай ярсан юм.

Өөрөөр хэлбэл эзэнгүй ноход хэний ч хүүхдийг урах эрсдэлтэй. Эргэн санавал өнгөрсөн сард ЧД-ийн нутаг дэвсгэрт хөрш айлын нохой нь хоёр настай хүүхдийг урсан хэрэг гарсан. Энэ мэтчлэн эрсдэл наймдугаар хороонд байсаар байна. Иймд нийслэлийн эрхэм дарга нар иргэд рүүгээ анхаарал хандуулах хэрэгтэй байна.

 

Exit mobile version